ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ 7 хоногт /2021.01.25-29/

  2021-02-01 13:44  307


Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. 2021.01.25 http://parliament.mn/n/6yiyn


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэлж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв.  2021.01.25 http://parliament.mn/n/6riyn


Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нар “Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2021.01.25 http://parliament.mn/n/6eiyn


УИХ-ын дарга Г.Занданшатарын өгсөн үүрэг чиглэлийн дагуу УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “Оюутолгой”-н асуудлаар өлсгөлөн зарлаад буй УИХ-ын гишүүн С.Ганбаатартай Сүхбаатарын талбайд очиж уулзлаа. 2021.01.26 http://parliament.mn/n/yhion

Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 29 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор зохион байгуулагдсан Шатар сонирхогчдын 2021 оны улсын аварга шалгаруулах анхдугаар онлайн тэмцээний шигшээ тоглолт өндөрлөж, шилдгүүдээ тодрууллаа. 2021.01.28 http://parliament.mn/n/naion

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Ингээд Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг бүхэлд нь батлахыг Хүний эрхийн дэд хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.  2021.01.26 http://parliament.mn/n/9riyn

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хорооны дарга Ж.Мөнхбат Засгийн газраас 2020.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.  2021.01.26 http://parliament.mn/n/9eiyn

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нарын 2020.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нарын 11 гишүүн 2020.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, шийдвэрлэв. Санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон. Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2020.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 2021.01.26 http://parliament.mn/n/ycion

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжсэн бөгөөд цэцийн дүгнэлтийн холбогдох заалтаар санал хураалт явуулж шийдвэрлэн энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов. Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр товлосон байсан ч Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат энэ асуудлаар тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргав. Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж шийдвэрлэх тодорхой цаг хугацааны зохицуулалттай, түүнчлэн намрын ээлжит чуулганыг энэ долоо хоногт завсарлуулахаар даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар ярилцаж тохирсон учраас АН-ын бүлэгт нэг өдрийн завсарлага өгч буйгаа Байнгын хорооны дарга мэдэгдлээ. 2021.01.26 http://parliament.mn/n/9ciyn

Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Г.Дамдинням, Т.Аубакир нар нэр бүхий гишүүдийн санаачилсан Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв. 2021.01.26 http://parliament.mn/n/9hiyn

Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлан боловсруулснаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв. 2021.01.26 http://parliament.mn/n/yrion

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхлээ. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжсэн бөгөөд цэцийн дүгнэлтийн холбогдох заалтаар санал хураалт явуулж шийдвэрлэн, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэв. Дараа нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн явцад уг асуудлаар талууд саналаа нэгтгэсний дараа хэлэлцэхээр болон түр хойшлуулж, Байнгын хорооны дараагийн хуралдаанаар хэлэлцэв.  Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2020.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үед халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2020.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үед халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ж.Чинбүрэн, С.Бямбацогт, Б.Баттөмөр нарын гишүүдээс 2020.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэгтгэн оруулахаар шийдвэрлэснээр хуралдаан өндөрлөв.  2021.01.26 http://parliament.mn/n/ywion

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо цахим хуралдаанаар дөрвөн асуудал  хэлэлцэн шийдвэрлэсэн. Хуралдаан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг шинэчлэн байгуулах асуудлаар үргэлжлэв. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын  зургаан гишүүнээс 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Дараа нь Засгийн газраас  2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ингээд гишүүдийн зүгээс Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. Хуралдаан Засгийн газраас 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын "Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл"-ийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлын хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Хуралдаанд оролцсон гишүүд  дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтлоо. 2021.01.26 http://parliament.mn/n/yyion

Улсын Их Хурдын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, С.Бямбацогт, С.Чинзориг болон Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос тус тус  өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн, анхны хэлэлцүүлгийг хийв. Ингээд хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон. Үргэлжлүүлэн Засгийн газраас 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын "Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл"-ийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон. Хуралдааны төгсгөлд  “Коронавируст халдвар COVID-19-ын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд  эрх зүйн дүгнэлт гаргуулах асуудлыг хэлэлцлээ. 2021.01.26 http://parliament.mn/n/yaion

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлүүлгээр эхэллээ. Байнгын хорооны саналаар “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх шаардлагагүй” гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүд дэмжээгүй тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ. Дараа нь Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцсэн. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороодод шилжүүлэв. 2021.01.27 http://parliament.mn/n/bcion

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан “Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдыг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг танилцуулсан. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дахь хэсгийн 6 дахь заалт, Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дэх хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайдаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг томилж, энэхүү тогтоолыг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөхөөр төсөлд тусгажээ. 2021.01.27 http://parliament.mn/n/boion

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 66 гишүүний 58 нь буюу 87.9 хувь нь дэмжсэн. Ингэснээр “Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдаж, Г.Занданшатар дарга тогтоолын эцсийн найруулгыг уншиж танилцууллаа. 2021.01.27 http://parliament.mn/n/nrion

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхлаа. 2021.01.27 http://parliament.mn/n/bhion

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр тогтов. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.  Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг хийж дууссан талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Дараа нь Засгийн газраас 2021.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын "Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл"-ийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл-ийг зөвшилцөхийг хэлэлцлээ. Ийнхүү “Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын "Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл"-ийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөлд гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 2021.01.27 http://parliament.mn/n/nyion

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 2021.01.27 http://parliament.mn/n/neion 

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан чуулганы нэгдсэн хуралдааны дараа үргэлжлүүлэн хуралдаж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. уралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Ганбат, Д.Тогтохсүрэн, Ж.Сүхбаатар, Ж.Мөнхбат нараас өргөн мэдүүлсэн  “Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Үргэлжлүүлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн. Байнын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Хуралдаан Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжлэв. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Хуралдааны төгсгөлд “Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.  Ингээд  “Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж, батлуулах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн. 2021.01.27 http://parliament.mn/n/ncion

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /шинэчилсэн найруулга/ гэсэн гурван хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор хориг тавьсан зүйл, заалт, хэсэг тус бүрээр нэгбүрчлэн санал хураалт явуулахад гишүүдийн олонх хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй. Санал хураалт явуулж дууссанаар уг асуудлыг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Санал хураалтаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалт, 56.8 дахь хэсэгт тавьсан хоригийг хүлээн авахыг дэмжсэн бол хориг тавьсан бусад асуудлыг хүлээн авахыг дэмжсэнгүй. 2021.01.27 http://parliament.mn/n/noion

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг 2020 оны арван хоёрдугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нарын 11 гишүүн 2020 оны арван хоёрдугаар сарын 23-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2020 оны арван хоёрдугаар сарын 28-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн юм. Төслүүдийн хэлэлцэх эсэхийг Улсын Их Хурал 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороодод шилжүүлсэн юм. Ингээд Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу нэгтгэсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхдээ зүйл бүрээр хэлэлцэж, ажлын хэсэг болон хуралдааны үеэр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. 2021.01.27 http://parliament.mn/n/nwion

Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, С.Бямбацогт, С.Чинзориг нарын гурван гишүүн болон Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэгдсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулахад хэлэлцэж буй асуудлаар асуулт, саналтай гишүүн байсангүй. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 2021.01.28 http://parliament.mn/n/dcion

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаан чуулганы нэгдсэн хуралдааны дараа хуралдаж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэв. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатаас 2020 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ингээд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Энхболд, Д.Ганбат нар төслийн 1 дүгээр зүйлтэй холбогдуулан “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийн “Бүлгийн ажлын албаны ажилтны тоо тухайн бүлгийн гишүүдийн тооны хоёрны нэгтэй тэнцүү байх бөгөөд хэрэв бүлгийн гишүүдийн тоо нь сондгой байгаа тохиолдолд дараагийн тэгш тооноос тооцно” гэснийг “Бүлгийн ажлын албаны ажилтны тоо тухайн бүлгийн гишүүдийн тооны хоёрны нэгтэй тэнцүү байх бөгөөд хэрэв бүлгийн гишүүдийн тоо 23 ба түүнээс доош бол тухайн бүлгийн ажлын албаны ажилтны тоо 12 хүртэл байна” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. 2021.01.28 http://parliament.mn/n/doion

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Газрын тосны тухай хуульд нэмэлт оруулах, Барилгын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжигдэв. 2021.01.28 http://parliament.mn/n/dwion

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Цахим гарын үсгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Үргэлжлүүлэн Ажлын хэсгээс  боловсруулсан Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Ажлын хэсгийн ахлагч төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргалаа. Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ.  2021.01.28 http://parliament.mn/n/daion

Улсын  Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүний 53 нь буюу 84.1 хувь нь дэмжиж, энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлагдсанд тооцохоор болов. Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хоригийн талаарх Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын танилцуулга болон Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон дагалдаж батлагдсан зарим хуульд 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Байнгын хороод уг хоригийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу хоригийн зүйл, заалт нэг бүрээр санал хураат явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалт, 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй, харин уг хуулийн бусад зүйл, заалт болон дагалдаж батлагдсан хуульд хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна. 2021.01.28 http://parliament.mn/n/dyion

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, энэ талаарх Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар танилцуулав. Төслийн талаарх найруулгын чанартай дөрвөн саналаар санал хураалт явуулж шийдвэрлэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.  2021.01.28 http://parliament.mn/n/nhion

Улсын  Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.01.28) нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Анхны хэлэлцүүлгийг хийсний дараа Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороодод шилжүүллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар дараа нь Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын хоёр томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн.  Дараа нь Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, тодруулга гараагүй тул зарчмын зөрүүтэй саналын гурван томьёоллоор тус бүр санал хураалт явуулаад, төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүлэв. “Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжиллээ. “Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.   Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд дэмжснээр дээрх тогтоол батлагдлаа. Хуралдааны төгсгөлд 2020 оны арван хоёрдугаар сарын 7-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 2021.01.28 http://parliament.mn/n/deion

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны үдээс хойш хуралдаж, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Энхболд, Д.Ганбат нар төслийн 1 дүгээр зүйлийн  “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийн “Бүлгийн ажлын албаны ажилтны тоо тухайн бүлгийн гишүүдийн тооны хоёрны нэгтэй тэнцүү байх бөгөөд хэрэв бүлгийн гишүүдийн тоо нь сондгой байгаа тохиолдолд дараагийн тэгш тооноос тооцно” гэснийг “Бүлгийн ажлын албаны ажилтны тоо тухайн бүлгийн гишүүдийн тооны хоёрны нэгтэй тэнцүү байх бөгөөд хэрэв бүлгийн гишүүдийн тоо 23 ба түүнээс доош бол тухайн бүлгийн ажлын албаны ажилтны тоо 12 хүртэл байна” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм. 2021.01.29 http://parliament.mn/n/raion

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулж, хуулийн хэрэгжих хугацааг сунгах шаардлагатай гэж төсөл санаачлагч гишүүд үзсэнийг Улсын Их Хурал ийнхүү дэмжлээ. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 5 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм. Тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон 49 гишүүний 47 нь буюу 95.9 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, уг дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан нэгдсэн хуралдаанд танилцуулав. Цэцийн дүгнэлт, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд цэцийн дүгнэлтийн холбогдох заалт нэг бүрээр санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Энэ үндсэн дээр Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. 2021.01.29 http://parliament.mn/n/reion


Засгийн газраас 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах Байнгын хорооны саналыг чуулганы хуралдаанд оролцсон 52 гишүүний 84.2 хувь нь дэмжсэн тул төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хууль хоорондын нийцлийг хангах шаардлага үүссэн тул Байнгын хороо Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах Байнгын хорооны саналыг чуулганы хуралдаанд оролцсон олонх дэмжсэн тул төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ. Зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд дэмжигдсэн тул төслийн хамт өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжих хугацааг сунгах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цахим гарын үсгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдаж, төслийн эцсийн найруулгыг Улсын Их Хурлын дарга уншиж танилцуулсан. Түүнчлэн Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах Байнгын хорооны саналыг чуулганы хуралдаанд оролцсон олонх дэмжсэн тул төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно”, 44.3 дахь хэсэгт “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” гэж заасан байдаг. Эхлээд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 55 гишүүний 90.9 хувь нь дэмжиж, хууль батлагдлаа. Дараа нь Музейн тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулж, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 55 гишүүний 50 нь дэмжснээр хууль батлагдсан юм. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг батлахыг гишүүдийн олонх дэмжсэн. Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 55 гишүүний 51 нь дэмжин баталлаа. Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулсан. Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 56 гишүүний 51 нь дэмжснээр хууль батлагдав. Дараа нь Улсын Их Хурлын 51 гишүүн батлахыг дэмжснээр Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг 50 гишүүн дэмжсэн бол Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг батлахыг нэгдсэн хуралдаанд оролцсон 56 гишүүний 51 нь 91.1 хувийн санал дэмжиж, хуулиуд батлагдсан юм. Улсын Их Хурлын бүлгийн ажлын албаны ажилтнуудын орон тооны доод хязгаарыг тогтоож өгснөөр бүлгүүд тэнцвэртэй ажиллах, гишүүд мэргэжил арга зүй, зохион байгуулалтын дэмжлэг, туслалцаагаа бүрэн авах, үйл ажиллагаанд нь саад учрахгүй байх нөхцөл бололцоог бүрдүүлэх зохицуулалт бүхий Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  2021.01.29 http://parliament.mn/n/rwion

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Байнгын хорооны дарга сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхланг Төсвийн байнгын хорооны даргаас чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Төсвийн байнгын хорооны даргаар сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 72,7 хувиар дэмжигдэв. 2021.01.29 http://parliament.mn/n/rhion

АНУ-ын Стэнфордын их  сургууль, МУИС-ийн хамтран зохион байгуулсан  "Ази болон Монгол Улс дахь ардчиллын сорилт: Зөвлөлдөх ардчилал, онлайн парламент, сонгуулийн шинэчлэлээр дамжуулан инноваци хийх нь” сэдэвт олон улсын хурал хоёр өдөр үргэлжилж өндөрлөв. 2021.01.29 http://parliament.mn/n/frion

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1, 42.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналыг төсөлд нэмж тусган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ. Санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт үг хэлсэн юм. Дараа нь хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдлаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг Төсвийн байнгын хороо 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонслоо. Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд шинээр томилогдож буй Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, Засгийн газрын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. 2021.01.29 http://parliament.mn/n/fcion

Ерөнхий сайд танхимын бүрэлдэхүүнээ танилцуулсны дараа шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөх ёслол боллоо. Хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын гишүүдэд нэр дэвшигчдээ намынхаа Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулан улмаар Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд танилцуулж, Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамж гарган, улмаар Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөснөөр шинэ Засгийн газар бүрдэж, үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэллээ. Үүгээр Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулган өндөрлөж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар намрын ээлжит чуулганы үйл ажиллагааг хааж үг хэллээ.  2021.01.29 http://parliament.mn/n/fwion


  2021-02-01 13:07  307