Цэс

Холбоо барих

Үндсэн хуулийн өдөрт зориулсан Шатар сонирхогчдын ес дэх удаагийн улсын аварга шалгаруулах анхдугаар онлайн тэмцээний шилдгүүд тодорлоо

Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 29 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор зохион байгуулагдсан Шатар сонирхогчдын 2021 оны улсын аварга шалгаруулах анхдугаар онлайн тэмцээний шигшээ тоглолт өндөрлөж, шилдгүүдээ тодрууллаа.


Онлайн тэмцээнийг Lichess.org платформыг ашиглан Zoom програмаар видео хяналт тавьж,  тоглолтын онцлогоос шалтгаалан цагийн хяналтыг багасгаж, хагас шигшээ тэмцээнийг Швейцар системийн 7 өрөг, гялс/блиц (5’+1”), шигшээг 8 өрөг, түргэн/rapid (10’+1”) горимоор зохион байгуулсан байна. 

Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилал орон нутгийн 4 бүс, нийслэлийн 4 бүсийн хэмжээнд тус тус “хагас шигшээ”, улсын хэмжээнд “шигшээ” гэсэн 2 үе шаттай, эмэгтэйчүүдийн ангилал нээлттэй хэлбэрээр явагдаж, давхардсан тоогоор нийт 527 шатарчин оролцсон юм.

Эрэгтэйчүүдийн шигшээ болон эмэгтэйчүүдийн нээлттэй тэмцээнийг 2021 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулсан бөгөөд эрэгтэй 75, эмэгтэй 92, нийт 167 шатарчин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.


Шатар сонирхогчдын 2021 оны улсын аварга шалгаруулах анхдугаар онлайн тэмцээний нэгдсэн дүнгээр эрэгтэйчүүдийн шигшээ тоглолтод Өмнөговь аймгийн оролцогч Н.Билгүүн 7.0 оноогоор тэргүүн байр эзэлсэн бол хоёрдугаар байрт нийслэлийн оролцогч Б.Дүүрэнбаяр 6.5 оноогоор, гуравдугаар байрт М.Отгонбаатар 6.5 оноогоор тус тус шалгарав.

Харин эмэгтэйчүүдийн нээлттэй ангилалд Баян-Өлгий аймгийн оролцогч Р.Айганым 8.0 оноогоор тэргүүлсэн бол Сүхбаатар дүүргийн оролцогч Г.Оюунжаргал (7.0) удаалж, Хан-Уул дүүргийн оролцогч Г.Болормаа (7.0) гуравдугаар байрт шалгарлаа.

Үндсэн хуулийн өдөрт зориулсан Шатар сонирхогчдын 2021 оны улсын аварга шалгаруулах тэмцээний “Оюунлаг түшээ”-ээр Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Б.Пүрэвдорж нар тодорлоо.


Тэмцээний шагналтнууд:

Эрэгтэй

Тусгай шагнал:

IV байр:   Б.Буянмөнх 1913 (БЗД) 6.5

V байр:    Ж.Отгонжаргал - (Төв) 6.0

VI байр:   Н.Анар 1803 (Хэнтий) 6.0

VII байр:  Цэв.Мөнхбат 1893 (УЕПГ) 6.0

VIII байр: Б.Энхбаяр 1788 (Ховд) 6.0

IX байр:   Цэн.Мөнхбат – (БГД) 5.5

Шилдэг 1800 хүртэл чансаа: Ш.Ганболд 1795 (ЗГ) 5.0

Шилдэг чансаагүй: Ц.Эрдэнэбат - (ЕТГ) 5.0

Шилдэг 50+ ахмад: Б.Энхбаатар 1803 (УИХ) 4.5

Шилдэг 65+ ахмад: Ц.Оюунбаатар 1809 (УИХ) 3.0

Эмэгтэй

Тусгай шагнал:

Шилдэг 1600 хүртэл чансаа: М.Должинсүрэн 1497 (Ховд) 6.0

Шилдэг чансаагүй: Д.Оюун-Эрдэнэ - (Баянхонгор) 6.0

Шилдэг 50+ ахмад: Б.Эрдэнэтуяа - (ЧД) 5.0

Шилдэг 65+ ахмад: Ш.Маяасүрэн 1586 (Өвөрхангай) 4.5

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл