Цэс

Холбоо барих

ТБХ: Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2021.01.28/ хуралдаан 19 цаг 28 минутад ирц бүрдсэнээр эхэлж, нэг асуудал хэлэлцлээ. 

    Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, С.Бямбацогт, С.Чинзориг нарын гурван гишүүн болон Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэгдсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулахад хэлэлцэж буй асуудлаар асуулт, саналтай гишүүн байсангүй.

    Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2021.01.27-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлээд байсан юм. 

    Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл