Цэс

Холбоо барих

­­ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ 7 хоногт /2021.05.17-21/


Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Д.Цогтбаатар нар Олон улсын худалдааны асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын цахим семинарт оролцов. 2021.05.17 http://parliament.mn/n/trson

 

Олон Улсын Парламентын Холбооны Энхтайван, олон улсын аюулгүй байдлын байнгын хорооны цахим хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр Монголын Улсын парламентыг төлөөлж оролцов. 2021.05.17 http://parliament.mn/n/teson

 

Улсын Их Хурлын Парламентын судалгааны хүрээлэнгээс Тамгын газрын ажилтнуудад зориулсан “Хүүхдийн эрүүл мэнд ба хөгжилд анхаарах зүйлс: Нотолгоонд суурилсан баримтууд” сэдэвт цахим сургалт зохион байгууллаа. 2021.05.17 http://parliament.mn/n/oason

 

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг явуулж дэмжлээ. 2021.05.18 http://parliament.mn/n/toson

 

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. 2021.05.18 http://parliament.mn/n/1eson

 

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн бол дараа нь Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүнг сонслоо. Мөн  Монголбанкны 2020 оны үйл ажиллагааны тайланг сонсов. 2021.05.18 http://parliament.mn/n/twson

 

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Хаврын тариалалтын бэлтгэл ажлын явцын талаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийсэн бол дараа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасангийн мэдээллийг сонсов. Үргэлжлүүлэн “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ”, түүнд холбогдох зохицуулалтын биелэлтийн талаарх мэдээлэл, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн мэдээлэл болон хэрэгжилтийн талаарх мэдээллийг тус тус  сонслоо. 2021.05.18 http://parliament.mn/n/1cson

 

Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг Европын Парламентын Төв Ази, Монгол Улстай харилцах бүлгийн дарга ноён Фулвио Мартучиллотой цахим уулзалт хийлээ. 2021.05.18 http://parliament.mn/n/1oson



Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 142 дугаар Ассамблейн салбар хуралдааны хүрээнд болж буй Тогтвортой хөгжлийн байнгын хорооны цахим хуралдаанд Монгол Улсын парламентыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн оролцов. 2021.05.18 http://parliament.mn/n/1ason

 

Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн тухай болон Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ. 2021.05.19 http://parliament.mn/n/uason

 

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээн авах боломжгүй гэж үзэв. Дараа нь Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. 2021.05.19 http://parliament.mn/n/urson

 

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хоригийг хүлээж авах боломжгүй хэмээн үзсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Түүнчлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь төслийг хэлэлцэхийг дэмжив. 2021.05.19 http://parliament.mn/n/ueson

 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар “Төрийн их өгөгдлийг бодлогын шийдвэрт ашиглах нь” төслийн танилцуулга, хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт төрийн байгууллагууд, технологийн чиглэлийн хувийн хэвшлийн төлөөлөл танхимаар болон цахимаар оролцов. 2021.05.19 http://parliament.mn/n/uoson

 

Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нар “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв. 2021.05.19 http://parliament.mn/n/uwson

 

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилт, үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулж байгаа хувь нэмрийг үнэлж, "Төрийн мэдээлэл" эмхэтгэлд  өргөмжлөл, батламж олголоо. 2021.05.19 http://parliament.mn/n/wyson

 

Улаанбаатар-Москва, Улаанбаатар-Новосибирск, Улаанбаатар-Барнаул, Улаанбаатар-Горно Алтайск-Кызыл, Улаанбаатар-Эрхүү, Улаанбаатар-Улаан-Үд, Улаанбаатар-Чита, Улаанбаатар-Элиста гэсэн маршрутаар 8 сарын турш үргэлжлэх "Найрамдлын буухиа" аяны Улаанбаатар-Эрхүүгийн 5 дахь шатны арга хэмжээ зохион байгуулагдаж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцов. 2021.05.20 http://parliament.mn/n/wwson


Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Улсын Их Хурлын дарга хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог, хэрэв тухайн төсөл хэд хэдэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол холбогдох болон бусад Байнгын хороог Зөвлөлтэй зөвшилцөн тогтоож, нэгдсэн хуралдаанд мэдээлнэ” хэмээн заасны дагуу Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хуралдааны эхэнд өргөн мэдүүлсэн төслийн талаар мэдээллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. 2021.05.20 http://parliament.mn/n/wrson 


Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанааар үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд хэлэлцэж эхэлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлж, санал хураалт явуулаад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж соёрхон баталлаа. Дараа нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, хүлээн авах боломжгүй гэж үзэв. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв. Үргэлжлүүлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжиж, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. 2021.05.20 http://parliament.mn/n/wcson 

 

Азийн Парламентын Ассамблей (АПА)-н Эдийн засаг, тогтвортой хөгжлийн байнгын хорооны цахим хурал болж, Монгол Улсын парламентыг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг оролцов. 2021.05.20 http://parliament.mn/n/woson

 

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы хуралдааны үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал амьдралд бодитой хэрэгжиж, монголчууд байгалийн баялагтаа эзэн байж, үр өгөөжийг нь шударгаар хүртэж буйг цохон тэмдэглэж, үг хэллээ. 2021.05.21 http://parliament.mn/n/iason

 

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан цахимаар хуралдаанаар Засгийн газраас 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүнг хэлэлцэв. Хуралдааны төгсгөлд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлахыг нийт гишүүдийн олонх нь дэмжив. 2021.05.21 http://parliament.mn/n/whson

 

Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нар “Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2021.05.21 http://parliament.mn/n/icson

 

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко-г хүлээн авч уулзав. 2021.05.21 http://parliament.mn/n/ieson


Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл