Цэс

Холбоо барих

Парламентын судалгааны хүрээлэнгээс Тамгын газрын ажилтнуудын хувь хүний хөгжлийг дэмжих ээлжит сургалтаа зохион байгууллаа

Улсын Их Хурлын Парламентын судалгааны хүрээлэнгээс Тамгын газрын ажилтнуудад зориулсан “Хүүхдийн эрүүл мэнд ба хөгжилд анхаарах зүйлс: Нотолгоонд суурилсан баримтууд” сэдэвт цахим сургалтыг өнөөдөр (2021.05.17) зохион байгууллаа.

Сургалтыг УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, MD, MSc, PhD Д.Амаржаргал удирдан явуулсан бөгөөд сургалтаар хүүхэд насны эрүүл мэндийн ойлголт, хүүхдийн аюулгүй байдал, хүүхдийг асран халамжлах, эрүүл амьдралын хэвшил, бага насны хүүхдийг хөгжлийг үнэлэх нь зэрэг сэдвээр олон улсын эрдэмтдийн судалгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.


Парламентын судалгааны хүрээлэнгээс Тамгын газрын ажилтнуудын хувь хүний хөгжлийг дэмжих сургалтын хүрээнд зохион байгуулсан “Хүүхдийн эрүүл мэнд ба хөгжилд анхаарах зүйлс: Нотолгоонд суурилсан баримтууд” сэдэвт цахим сургалтад Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, Улсын Их Хурлын гишүүний ажлын алба, УИХ дахь намын бүлгийн ажлын албаны ажилтнууд зэрэг нийт 80 гаруй албан хаагч хамрагдлаа.

Хувь хүний хөгжлийн сургалтын хөтөлбөр нь менежмент, эрүүл мэндийн боловсрол, монгол хэл бичиг, найруулга зүй, хуулийн англи хэл, орчуулгын онол- арга зүй, мэдээллийн технологи, сэтгэлгээний хөгжил гэсэн 7 модулиас бүрдэнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл