Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн  ОУПХ-ны Тогтвортой хөгжлийн байнгын хорооны цахим хуралдаанд оролцов

    Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 142 дугаар Ассамблейн салбар хуралдааны хүрээнд болж буй Тогтвортой хөгжлийн байнгын хорооны цахим хуралдаан  өнөөдөр (2021.05.18) Улаанбаатарын цагаар 20.00-21.30 цагт боллоо. 


    


    Тус хуралдаанд Монгол Улсын парламентыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн оролцов.


    "Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх ялангуяа хариуцлагатай хэрэглээ, үйлдвэрлэлийг бий болгохын тулд цахим болон хаягдалгүй эдийн засагт шилжих нь" сэдвийн хүрээнд болсон уг хуралдаанд нийт 55 орны төлөөлөгчид оролцож, байр сууриа илэрхийлсэн. 


    Хуралдаанаар Сербийн нийслэл Белград хотноо  2019 оны 10 дугаар сард болсон ОУПХ-ны 141 дүгээр Ассамблейн үеэр хэлэлцсэн тус Хорооны хуралдааны тэмдэглэлийг баталж, дараагийн Ассамблейн үеэр хэлэлцэх тогтоолын сэдэв, хамтран илтгэгчдийг сонгох, Хорооны хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах, Геополитикийн бүлгүүдийн саналыг үндэслэн Товчооны бүрэлдэхүүнд гарсан сул орон тоог нөхөх сонгуулийг явуулсан юм. 

     А

 

    Ташрамд дурдахад, Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 142 дугаар Ассамблейн нэгдсэн хуралдаан “Цар тахлыг өнөөдөр даван туулж, сайн сайхан маргаашийг цогцлоох нь: Парламентуудын үүрэг” үндсэн сэдвийн дор 2021 оны тавдугаар сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдана гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл