Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг АПА-н Эдийн засаг, тогтвортой хөгжлийн байнгын хорооны цахим хуралд оролцлоо

Азийн Парламентын Ассамблей (АПА)-н Эдийн засаг, тогтвортой хөгжлийн байнгын хорооны цахим хурал өнөөдөр (2021.05.20) Улаанбаатарын цагаар 15.00 цагт боллоо.


Уг хуралд Монгол Улсын парламентыг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг оролцлоо.


АПА-н байнгын хорооны цахим хурлыг Бахрейн Улсын парламентын гишүүн, АПА-н Эдийн засаг, тогтвортой хөгжлийн байнгын хорооны дарга Ахмед Алсаллуум даргалж, 18 улсын парламентын 50 гаруй төлөөлөгч оролцов.



Хурлаар байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд парламентуудын гүйцэтгэх үүрэг, оролцоог хангах асуудлуудыг хөндөж, хэлэлцлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл