Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан Монгол, ОХУ-ын баатар, сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчааг Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. 2021.03.22 http://parliament.mn/n/hoion
УИХ-ын дарга Г.Занданшатар казах түмний наурызын баярыг тохиолдуулан казах иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзаж, баярын мэндчилгээ дэвшүүллээ. Уулзалтад УИХ-ын гишүүн Т.Аубакир, Б.Бейсен болон Монгол Улсын аварга барилгачин Х.Смойл, доктор А.Карибай, Т.Етекбай, А.Муратхан, зөвлөх эмч А.Мутай, өндөр настан А.Көкөнай, И.Хуаныш, Х.Марат, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Алгабек, залуу үеийн төлөөлөл Т.Ахтилек нар оролцов. 2021.03.22 http://parliament.mn/n/haion
Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, А.Адъяасүрэн нар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2021.03.22 http://parliament.mn/n/7eion
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Байнгын хорооны гишүүн М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Ц.Цэрэнпунцаг, Х.Булгантуяа, Х.Болорчулуун нар Үндэсний статистикийн хороонд ажиллалаа. 2021.03.22 http://parliament.mn/n/7hion
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дэлхийн шуудан холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. 2021.03.23 http://parliament.mn/n/9eion
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын 10 дугаар тайлан, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт үр, дүнгийн талаар Монгол Улсын Засгийн газрын тайлан гэсэн хоёр асуудал хэлэлцлээ. 2021.03.23 http://parliament.mn/n/9yion
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах” үүрэг бүхий Ажлын хэсэг цахимаар хуралдаж, нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн хүмүүсийг оролцогчоор бүртгэх, эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2021.03.23 http://parliament.mn/n/6wion
Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар тус дэд хорооны дүрмийн төслийг хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүдээс гарсан саналын томьёоллыг дүрэмд тусгаж, хуралдаанаас гарсан санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд танилцуулахыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжив. 2021.03.23 http://parliament.mn/n/6aion
Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг нар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2021.03.23 http://parliament.mn/n/9rion
Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, санал боловсруулж, дүнг нэгдсэн чуулганд танилцуулах үүрэг бүхий Түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын нэр бүхий 21 гишүүн УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2021.03.23 http://parliament.mn/n/yrsyn
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2021.03.23 http://parliament.mn/n/9cion
Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, С.Ганбаатар, Н.Ганибал, Л.Энх-Амгалан нарын гишүүдийн санаачлан боловсруулсан “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2021.03.24 http://parliament.mn/n/yysyn
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дүрэм батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Дараа нь тус Байнгын хорооны харьяа Сонгогчийн нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр уг тогтоолын төслийг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтов. Түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. 2021.03.24 http://parliament.mn/n/9hion
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хуралдааны эхэнд шийдвэрлэв. Дараа нь Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Ж.Эрдэнэбулганыг томилуулах саналыг дэмжлээ. 2021.03.24 http://parliament.mn/n/9aion
Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг хойшлуулав. 2021.03.24 http://parliament.mn/n/ycsyn
Улсын Их Хурлын Хүнд үйлдвэрлэлийн дэд хорооны хуралдааны эхэнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал хүнд үйлдвэрлэлийн салбарын бодлогын баримт бичиг болох “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого болон Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөрт тусгагдсан ажлуудын талаарх танилцуулга хийв. Хэлэлцэх асуудлын дараалалд байсан Хүнд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны 2021 онд хийх ажлын төлөвлөгөөг дараагийн дэд хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэв. 2021.03.24 http://parliament.mn/n/yosyn
УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн гишүүд “100 жилийн турш хамтдаа” найрамдлын буухиа онлайн уулзалтад оролцлоо. 2021.03.25 http://parliament.mn/n/bosyn
Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциац хоорондын нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2021.03.25 http://parliament.mn/n/bhsyn
Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв. Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг дэмжив. Дэлхийн шуудан холбооны дүрмийн нэмэлт протоколыг соёрхон батлав. 2021.03.25 http://parliament.mn/n/basyn
Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Т.Доржхандаас Ерөнхий сайдад хандан тавьсан асуулгын хариуг сонслоо. 2021.03.26 http://parliament.mn/n/drsyn
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 2021.03.26 http://parliament.mn/n/ncsyn
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаан чуулганы нэгдсэн хуралдааны өмнө хуралдаж, Түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. 2021.03.26 http://parliament.mn/n/nrsyn
Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын болон дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслүүдийг хэлэлцэн баталлаа. “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлж, Ж.Эрдэнэбулганыг томиллоо. 2021.03.26 http://parliament.mn/n/nesyn