Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2021.11.22-11.26/

Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан “Өсвөрийн парламент” хөтөлбөрт оролцогчид, сургагч багш нар, сайн дурын ажилтнуудын төлөөлөл оролцсон “Парламентын боловсрол – Өсвөрийн парламент” өглөөний уулзалт зохион байгуулагдлаа. Уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар оролцов. 2021.11.20 http://parliament.mn/n/keaon

   УИХ-ын дарга Г.Занданшатар Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа. Шүүхийн сахилгын хороо нь 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу шинээр байгуулагдаж буй Үндсэн хуулийн байгууллага юм. Тус хороо нь орон тооны есөн гишүүнээс бүрдэх бөгөөд шүүгч дөрвөн гишүүнийг нийт шүүгчид өөрсдөө дундаасаа, шүүгч бус таван гишүүнийг УИХ нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилохоор заасан. 2021.11.22 http://parliament.mn/n/koaon

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар НҮБ-ын Ази-Номхон Далайн орнуудын Хөдөө аж ахуйн статистикчдын 29 дэх удаагийн хурлыг нээж үг хэллээ. 2021.11.22 http://parliament.mn/n/kaaon

Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Батсуурь, Б.Баярсайхан, Г.Ганболд, А.Адьяасүрэн нар Сүхбаатар аймагт ажиллалаа. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Нутгийн удирдлагын дэд хороо, Төрийн албаны зөвлөлтэй хамтран Сүхбаатар аймагт Төрийн албаны хуулийн хэрэгжилтийн талаар сургалт зохион байгуулсан юм. 2021.11.22 http://parliament.mn/n/moaon

Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал, хатагтай Малгожата Гошевска манай улсад айлчилж, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар түүнийг, дагалдан яваа төлөөлөгчдийн хамт хүлээн авч уулзлаа. 2021.11.23 http://parliament.mn/n/craon

Улсын Их Хурлын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдааны эхэнд Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Дараа нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаар санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. 2021.11.23 http://parliament.mn/n/mhaon

Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын Судалгааны хүрээлэнгээс  Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газрын техникийн хамтын ажиллагааны туршлага солилцох сургалтыг "Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь" төсөлтэй хамтран зохион байгууллаа. 2021.11.22 http://parliament.mn/n/mwaon

Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Эрхэмсэг хатагтай Малгожата Гошевска, дагалдан яваа төлөөлөгчдийн хамт хүлээн авч уулзлаа. 2021.11.23 http://parliament.mn/n/cyaon

 

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны эхэнд "Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Үргэлжлүүлэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. 2021.11.23 http://parliament.mn/n/ccaon

 

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, НҮБ-ын Хөгжлийн сан, БНСУ-ын “КОЙКА” Олон улсын хамтын ажиллагааны агентлаг хамтран “Улс төрийн санхүүжилт ба эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо: БНСУ-ын туршлагаас суралцах нь” хэлэлцүүлгийг танхим болон цахимаар зохион байгууллаа. 2021.11.24 http://parliament.mn/n/peaon

 

Олон Улсын Парламентын Холбооны 143-р Ассамблейг тохиолдуулан Ази, Номхон далайн бүлгийн хурал цахимаар болов. Цахим хуралд Улсын Их Хурлын төлөөлөгчдийн тэргүүн, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт оролцов. 2021.11.23 http://parliament.mn/n/coaon

 

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. 2021.11.24 http://parliament.mn/n/caaon

 

Засгийн газрын гишүүд хуулийн төслүүд өргөн барилаа. 2021.11.24 http://parliament.mn/n/chaon

Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцүүлэг боллоо. 2011.11.24 http://parliament.mn/n/pyaon

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд “Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, тогтоолыг баталлаа. Дараа нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус дөрвөн гишүүнийг томиллоо. Үргэлжлүүлэн Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  2021.11.25 http://parliament.mn/n/poaon

Оросын Холбооны Улсын Эрхүү мужийн их, дээд сургуулиудын төлөөлөгчдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзлаа. 2021.11.25 http://parliament.mn/n/pwaon

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Лок Сабха-гийн (Парламентын доод танхим) гишүүн, Гадаад харилцааны Төрийн сайд Ражкумар Ранжан Сингх тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2021.11.25 http://parliament.mn/n/paaon

 

Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ) хоорондын байнгын уулзалтын механизмын 4 дэх удаагийн уулзалт боллоо. 2021.11.25 http://parliament.mn/n/phaon

 

Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулан Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 97 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. 2021.11.26 http://parliament.mn/n/qcaon

 

"Өсвөрийн парламент - 2021” хөтөлбөрт оролцогч хүүхдүүдийн санаачилгаар Бүгд найрамдах улс тунхагласаны 97 жилийн ойн өдрийг угтан улсын хэмжээнд ЕБС-ийн сурагчдын дунд “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” сэдэвт гар зураг болон эсээ бичлэгийн уралдааныг энэ сарын 16-24-ний өдрүүдэд Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулсан. Уралдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 200 гаруй сурагчид бүтээлээ ирүүлсэн байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар шилдгээр шалгарсан хүүхдүүдэд шагналыг нь гардуулж өгөв. 2021.11.26 http://parliament.mn/n/qoaon

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл