“Өсвөрийн парламент - 2021” хөтөлбөрт оролцогч хүүхдүүдийн санаачилгаар Бүгд найрамдах улс тунхагласаны 97 жилийн ойн өдрийг угтан улсын хэмжээнд ЕБС-ийн сурагчдын дунд “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” сэдэвт гар зураг болон эсээ бичлэгийн уралдааныг энэ сарын 16-24-ний өдрүүдэд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгууллаа. Уралдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 200 гаруй сурагчид бүтээлээ ирүүлсэн байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар шилдгээр шалгарсан хүүхдүүдэд шагналыг нь гардуулж өгөв.
Эсээ бичлэгийн уралдаанд Нийслэлийн 53 дугаар сургуулийн 12в ангийн сурагч Б.Ононхатантуул I байр, “Тэмүжин алтернатив” сургуулийн 10-р ангийн сурагч Ц.Ану, “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн 9-1 ангийн сурагч Б.Марал нар II байр, Говь-Алтай аймгийн “Хантайшир Эрдэм” цогцолбор сургуулийн 11б ангийн сурагч О.Тэнгисболд, Завхан gймгийн Улиастай сумын лаборатори “Чандмань-Эрдэнэ” сургуулийн 11в ангийн сурагч М.Намуун, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 11 дүгээр ангийн сурагч С.Энхжин нар III байрыг тус тус эзэлсэн байна. Тусгай байрт:
· Дундговь аймгийн Сайнцагаан сумын лаборатори “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч Ө.Түмэнхүслэн
· Нийслэлийн 45 дугаар сургуулийн 12а ангийн сурагч М.Оюундарь
· Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нэгдүгээр сургуулийн 11а ангийн сурагч А.Найданжав
· Орхон аймгийн Жаргалант сумын “Жаргалант” ЕБС-ийн 9а ангийн сурагч Ц.Пүрэвмаа
· Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн гоо заслын 2 дугаар ангийн суралцагч Н.Ундармаа
· Нийслэлийн нэгдүгээр дунд сургуулийн 11д ангийн сурагч Д.Энхбилэг
· Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын ЕБС-ийн 10а ангийн сурагч Б.Лхагвасүрэн
· Үй Цай сургуулийн 11а ангийн сурагч Г.Хулан
· Орхон аймгийн Баян-Өндөр сумын лаборатори 8 дугаар сургуулийн 9б ангийн сурагч Х.Номин
· Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрдмийн далай цогцолбор сургуулийн 9б ангийн сурагч Х.Мягмарнаран нар шалгарсан байна.
Гар зургийн уралдаанд Завхан аймгийн Улиастай сумын ЛЧЭС-ийн 5 дугаар ангийн сурагч Р.Энхсаруул I байр, Улаанбаатар хотын “Монгени” сургуулийн V ангийн сурагч Б.Жаргалан, нийслэлийн 47 дугаар сургуулийн IV ангийн сурагч Э.Эмүжин нар II байр, нийслэлийн 52 дугаар сургуулийн III ангийн сурагч М.Мандараа, 84 дүгээр сургуулийн III ангийн сурагч Т.Хатанзаяа, 153 дугаар сургуулийн I ангийн сурагч У.Амин-Эрдэнэ нарын бүтээл III байрт шалгарсан байна.
Тусгай байрт:
· Нийслэлийн 14 дүгээр сургуулийн VI ангийн сурагч Э.Анхилуун
· Нийслэлийн 47 дугаар сургуулийн II ангийн сурагч Э.Ялгуун
· Нийслэлийн 84 дүгээр сургуулийн IV ангийн сурагч У.Анхзул
· МУБИС-ийн харьяа ЕБС-ийн 5в ангийн сурагч Г.Есүй
· Дархан-Уул аймгийн “Од” цогцолбор сургуулийн 4-1 ангийн сурагч Б.Номунгоо
· Нийслэлийн гуравдугаар сургуулийн IV ангийн сурагч О.Амарсайхан
· “Улаанбаатар” дунд сургуулийн VI ангийн сурагч н.Үүрийнтуяа
· Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” сургуулийн 3а ангийн сурагч Х.Гандаваа
· Нийслэлийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн 6е ангийн сурагч Г.Номин-Эрдэнэ
· Нийслэлийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн сурагч Д.Маралмаа нар шалгарлаа.