Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Казакстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адилбаев-г хүлээн авч уулзлаа. 2021.05.24 http://parliament.mn/n/shson
Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг “Айвико” тарилгын шингэний үйлдвэр болон “Мерит” эмийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын албаны бүрэлдэхүүнтэйгээр эмийн үйлдвэрүүдэд ажиллав. 2021.05.24 http://parliament.mn/n/zyson
Олон Улсын Парламентын холбоо (ОУПХ)-ны 142 дугаар Ассамблейн Удирдах зөвлөлийн цахим хуралдааны хоёрдугаар хэсэг болов. 220 гаруй төлөөлөгч оролцсон Удирдах зөвлөлийн 207 дугаар хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Улсын Их Хурлын гишүүн, ОУПХ-ны Ардчилал, Хүний эрхийн байнгын хорооны Удирдах товчооны гишүүн Б.Саранчимэг, нар Монгол Улсын парламентыг төлөөлж оролцлоо. 2021.05.25 http://parliament.mn/n/aason
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны xуралдаанаар Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар бууруулахтай холбоотой зохицуулалт бүхий Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Дараа нь Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар бууруулахтай холбоотой зохицуулалт бүхий хуулийн төслийн үзэл баримтлалтай нийцүүлэн өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2021.05.25 http://parliament.mn/n/zason
Монгол Улсад хүний эрх, тэгш байдал хэрхэн хангагдаж байгаа, анхаарах асуудал хаана, хэр хэмжээгээр хуримтлагдсан, хүний эрх зөрчигдөхөөс ангид байхын тулд юу хийвэл зохилтой талаар зохион байгуулагдсан уг уулзалтад хүний эрхийг хамгаалагчид, ХБНГУ, ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд нар, НҮБ-ын Суурин зохицуулагч, “Эмнести интернэшнл” байгууллагын төлөөлөл, Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүд оролцсон юм. 2021.05.25 http://parliament.mn/n/zhson
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш бараалхлаа. 2021.05.25 http://parliament.mn/n/arson
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо хуралдав. 2021.05.25 http://parliament.mn/n/aeson
Эхлээд Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийн бууруулах тухай хуулийн биелэлт, цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл болон Түр хорооны зургадугаар хуралдаанаас өгсөн үүргийн биелэлтийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. Дараа нь Монголбанкнаас КОВИД-19 цар тахлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хэрэгжилтийн талаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн танилцууллаа. 2021.05.25 http://parliament.mn/n/aeson
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан цахимаар эхэлж, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. 2021.05.25 http://parliament.mn/n/acson
Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх худалдан авах ажиллагааны явцын талаарх мэдээллийг сонслоо. Үргэлжлүүлэн Боловсрол, шинжлэх ухааны салбарт 2021 оны төсвийн жилд Монгол Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх-Амгалан, боловсролын салбарт шаардагдаж байгаа хөрөнгө оруулалтын талаар болон боловсролын цахим шилжилт буюу багш сурагчдыг компьютержүүлэх үйл ажиллагааны талаар тус яамны Мэдээллийн технологи, статистикийн газрын дарга О.Дүнжиннамдаг нар тус тус танилцууллаа. Дараа нь “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав. 2021.05.25 http://parliament.mn/n/awson
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар “Баялагтаа эзэн Монгол” Үндэсний баялгийн сангийн талаарх уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. 2021.05.26 http://parliament.mn/n/3yson
Дэлхийн улс орнуудын парламентуудыг эгнээндээ нэгтгэдэг Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны ээлжит 142 дугаар Ассамблейн цахим Нэгдсэн хуралдаан эхэллээ. ОУПХ-ны ээлжит 142 дугаар Ассамблейн Нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв. ОУПХ-ны 142 дугаар Ассамблейн Нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн, ОУПХ-ны Ардчилал, хүний эрхийн байнгын хорооны Удирдах товчооны гишүүн Б.Саранчимэг мөн цахимаар оролцсон юм. 2021.05.26 http://parliament.mn/n/3rson
Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн танилцуулга, уулзалт Төрийн ордонд боллоо. 2021.05.26 http://parliament.mn/n/ahson
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын таван гишүүн 2021.05.13-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 2021.05.27 http://parliament.mn/n/3cson
Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Дараа нь Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. Нэгдсэн хуралдаанаар Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжив. Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 05 дугаар дүгнэлттэй танилцлаа. 2021.05.27 http://parliament.mn/n/3eson
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан цахимаар эхэлж, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. 2021.05.27 http://parliament.mn/n/3ason
УИХ-ын дарга Г.Занданшатар банк, санхүүгийн салбарынхантай уулзлаа. 2021.05.27 http://parliament.mn/n/4eson
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс, "Пиипл Ин Нийд" олон улсын байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Тим Жэнкинс нар бараалхав. 2021.05.27 http://parliament.mn/n/4ason
Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан цахимаар эхлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав. Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэв. Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ. 2021.05.28 http://parliament.mn/n/5yson
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар худалдаа, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй ээлжит уулзалтаа хийж, эдийн засгийг эрчимжүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ. 2021.05.28 http://parliament.mn/n/5ason