УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив. 2021.06.21 http://parliament.mn/n/eezyn
Түр хорооны дарга бөгөөд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр Улсын онцгой комиссын Шуурхай штабт очиж ажилласан бөгөөд Түр хорооны гишүүдийг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд нар хамт ажиллав. 2021.06.21 http://parliament.mn/n/ewzyn
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар эхлээд Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ. Үргэлжлүүлэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжив. Дараа нь Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжив. Үргэлжлүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжив. Мөн “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах тов тогтоох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ. Үргэлжлүүлэн “Томилгооны сонсголын тов тогтоох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ. Хуралдааны төгсгөлд гурван Ажлын хэсгийн ахлагчийг томилох тухай асуудал хэлэлцэв. 2021-06-22 http://parliament.mn/n/jazyn
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Хуралдааны төгсгөлд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2021 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцаж, цаашид тус салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хамтарсан Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэв. 2021.06.22 http://parliament.mn/n/jwzyn
Улсын Их Хурлын даргын 2021 оны 38 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг болон Монголын хуульчдын холбоо хамтран Зөвшөөрлийн тухай хуулийннэгтгэсэн төслийн талаарх хэлэлцүүлгийг Төрийн ордонд танхимаар болон цахим хэлбэрээр зохион байгууллаа. 2021.06.22 http://parliament.mn/n/jhzyn
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар эхлээд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын дөрвөн гишүүний өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. 2021.06.22 http://parliament.mn/n/kyzyn
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 2021.06.23 http://parliament.mn/n/kazyn
Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдааны эхэнд Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлгийг хийв. Үргэлжлүүлэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд анхны хэлэлцүүлгийг хийв. 2021.06.23 http://parliament.mn/n/kozyn
Улсын Их Хурлын Парламентын судалгааны хүрээлэнгээс Үндэсний статистикийн хороотой хамтран УИХ-ын Тамгын газрын ажилтнуудад зориулсан цуврал сургалтыг зохион байгууллаа. 2021.06.23 http://parliament.mn/n/kezyn
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Үргэлжлүүлэн Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2021.06.23 http://parliament.mn/n/kczyn
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газар 2018.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлэг, Коронавируст халдвар /Ковид-19/-ын эмчилгээ, эмнэл зүй, тархвар судлалын талаар Эрүүл мэндийн сайд болон Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээлэл сонслоо. 2021.06.23 http://parliament.mn/n/krzyn
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2021.06.23 http://parliament.mn/n/kwzyn
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Монгол Улсын Засгийн газраас Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон түүнийг дагалдан гарах хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өргөн барив. 2021.06.24 http://parliament.mn/n/mczyn
Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы хуралдааны эхэнд Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс хуулийн төслийн хэлэлцүүлгээс 5 хоногийн завсарлага авах хүсэлт тавьж буйг тус бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат мэдэгдлээ. УИХ дахь АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлагын хугацаа өгснөөр хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав. Дараа нь Засгийн газраас 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. 2021.06.24 http://parliament.mn/n/mozyn
Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Дараа нь Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж. Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж. Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжлүүлэв. Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн хуралдааны төгсгөлд “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийллээ. 2021.06.24 http://parliament.mn/n/cyzyn
Найрамдлын буухиа нь Улаанбаатар-Москва, Улаанбаатар-Новосибирск, Улаанбаатар-Барнаул, Улаанбаатар-Горно Алтайск-Кызыл, Улаанбаатар-Эрхүү, Улаанбаатар-Улаан-Үд, Улаанбаатар-Чита, Улаанбаатар-Элиста гэсэн маршрутаар 8 сарын турш үргэлжлэх бөгөөд Улаанбаатар-Улаан-Үд зургаа дахь шатны арга хэмжээ цахимаар зохион байгуулагдлаа. 2021.06.24 http://parliament.mn/n/mhzyn
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай”, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолуудыг чуулганы нэгдсэн хуралдаанаар тус тус баталсан. Дээрх тогтоолуудын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд саналаа өгсөн сонгогчдын олонхын буюу 823 326 /67.69 хувь/ санал авч шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа Төрийн ордны "Их Монгол" танхимд боллоо. 2021.06.25 http://parliament.mn/n/crzyn
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өргөн барилаа. 2021.06.25 http://parliament.mn/n/cezyn