Цэс

Холбоо барих

ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ 7 хоногт /2021.05.03-07/


Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор, Ж.Сүхбаатар, Ж.Чинбүрэн, Б.Баярсайхан, Ц.Туваан нарын гишүүд “Өгөх өдөр хөдөлгөөн” төрийн бус байгууллагынхантай хамтран “Эмч, эмнэлгийн ажилтнуудад баярлалаа” аяныг эхлүүлсэн талаараа мэдээлэл хийлээ. 2021.05.03 http://parliament.mn/n/drson 

Улсын Их Хурлын Тамгын газар, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй туршлага солилцох цуврал уулзалтын хүрээнд “Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах нь” сэдэвт туршлага солилцох уулзалт боллоо. 2021.05.04 http://parliament.mn/n/reson 


Хууль зүйн байнгын хорооны хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэх асуудлыг хойшлуулав. Дараа нь “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах, сонгон шалгаруулах товыг тогтоох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав. 2021.05.04 http://parliament.mn/n/dason


Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 2021.05.04 http://parliament.mn/n/ryson  


Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Т.Энхтүвшин, Н.Наранбаатар, Ж.Батжаргал, Д.Өнөрболор, Д.Батлут, Ц.Сандаг-Очир, Х.Болорчулуун нар өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд санаачлан боловсруулсан Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв. 2021.05.04 http://parliament.mn/n/rrson 

Улсын Их Хурлын Парламентын судалгааны хүрээлэнгээс Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад зориулсан мэргэжлийн хөгжлийг дэмжих цуврал сургалтыг зохион байгууллаа. 2021.05.04 http://parliament.mn/n/rcson 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас энэ оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн төсөл-ийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов. 2021.05.04 http://parliament.mn/n/roson  

Төсвийн байнгын хорооны хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Үргэлжлүүлэн Засгийн газраас 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн төслийг хэлэлцэж дэмжлээ. 2021.05.04 http://parliament.mn/n/fyson 

"Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны хуралдаанаар “Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах” үүрэг бүхий Ажлын хэсгийн ажлын явц, хэлэлцээний өнөөгийн нөхцөл байдлын талаар Засгийн газрын мэдээлэл сонсов. 2021.05.04 http://parliament.mn/n/feson 

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Эстонийн парламентын бүлгийн дарга Х.Ганхуяг Бүгд Найрамдах Эстони Улсын 14 дүгээр парламентын гишүүн, парламент (Риигикогү) дахь Эстони-Монголын парламентын бүлгийн дарга Кайдо Хөөвелсон-той цахим уулзалт хийлээ. 2021.05.05 http://parliament.mn/n/geson 

Эдийн засгийн байнгын хорооны  хуралдаанаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 2021.05.05 http://parliament.mn/n/fcson  

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Дараа нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. 2021.05.06 http://parliament.mn/n/gwson 

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэж, дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Дараа нь хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулж, өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлэг хийж эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороодод шилжүүлсэн Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хоршооны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл, Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг нийт гишүүний олонх нь дэмжсэнээр эцэслэн баталлаа. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. 2021.05.06 http://parliament.mn/n/gason 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа, тус компанийн охин компани болох “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр нартай уулзаж, зээлгүй буюу 1.0 саяас доош төгрөгийн зээлтэй байсан ахмадуудад ваучер олгох, түүнийг мөнгөжүүлэх ажлын явцтай танилцлаа. 2021.05.07 http://parliament.mn/n/8cson 

Улсын Их Хурлын Парламентын судалгааны хүрээлэнгээс Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад зориулсан хувь хүний хөгжлийг дэмжих ээлжит сургалтаа “Амьдрах стратеги ба бүтээмж” сэдвийн хүрээнд цахим хэлбэрээр зохион байгууллаа. 2021.05.07 http://parliament.mn/n/8ason

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл