Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүд хамтран Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Д.Өнөрболор, Г.Тэмүүлэн нарын гишүүд ажиллаж байна. 2022.03.14 http://parliament.mn/n/me3on
Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс хувь хүний хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд “Харилцааны ур чадвар” сэдэвт цахим сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг Монголын хүний нөөцийн аудиторуудын холбооны гүйцэтгэх захирал, Олон улсын мэргэжлийн хөгжлийн институтийн ерөнхий захирал Б.Батгэрэл удирдан явуулав. 2022.03.14 http://parliament.mn/n/kw3on
Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган 10 цаг 05 минутад гишүүдийн 80,1 хувийн ирцтэйгээр эхэлж, нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд, Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар оролцов. 2022.03.15 http://parliament.mn/n/mw3on
Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2021 оны биелэлт, мөн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2022.03.15 http://parliament.mn/n/cr3on
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо хуралдав. 2022.03.15 http://parliament.mn/n/cy3on
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны эхэнд “Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэхийг дэмжив. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар Эдийн засгийн байнгын хорооноос хэлэлцэх асуудлын цаглавар батлах Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 5 гишүүний 2021 оны аравдугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуультай зөрчилдөж буй эсэх талаар Тамгын газраар эрх зүйн дүн шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулах хүсэлтийг хэлэлцэв. 2022.03.16 http://parliament.mn/n/ch3on
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Ахмад настны нийгмийн халамж, төлбөрт үйлчилгээг нэвтрүүлэх боломж, шийдэл” хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. Тус байнгын хорооны 2022 оны 01 дүгээр тогтоолоор Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаагаар ахлуулан байгуулсан. 2022.03.16 http://parliament.mn/n/ph3on
Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Баттөмөр хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулахдаа, дөрвөн асуудал хэлэлцэхээр товолсон ч Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн болон Хөтөлбөрийн хэлэлцээрийн төслүүдийн зөвшилцөх эсэхийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо хуралдаанаараа хэлэлцээгүй тул хоёр асуудлын хэлэлцүүлгийг түр хойшлуулах санал гаргалаа. Ингээд хэлэлцэх асуудлын дарааллаас Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ирүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд (Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл)-ийн төсөл, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Хөтөлбөрийн хэлэлцээр (Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр)-ийн төслийг хасъя гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Дараа нь Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы гуравдугаар сард тус Байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы гуравдугаар сард Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн дэмжив. Байнгын хорооны тогтоолын төсөлд Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн болон Хөтөлбөрийн хэлэлцээрийн төслүүд, Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50, 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протоколд нэгдэн орох тухай төслүүдийн хэлэлцүүлэг болон Цөмийн энергийн комиссын үйл ажиллагааны тайлан, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсох зэрэг асуудлыг хэлэлцэв. 2022.03.16 http://parliament.mn/n/pw3on
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Ханнес Такач Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхав. 2020.03.16 http://parliament.mn/n/pa3on
Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжив. Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ. “Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Үргэлжлүүлэн Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Ингээд “Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэн дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэв. 2022.03.17 http://parliament.mn/n/qe3on
Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын шинэтгэлийн бодлого, газрын харилцааны цахим системийн талаарх мэдээллийг сонслоо. 2022.03.18 http://parliament.mn/n/qh3on