Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал - Энэ долоо хоногт (2022.03.21-25)


Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөрийн санаачилгаар “Монгол Улсад хөгжлийн шинэ загварыг бий болгох нь” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. 2022.03.21 http://parliament.mn/n/xw3on

УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооноос санаачлан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, “Пийпл Ин Нийд” олон улсын байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв  болон бусад дэмжигч газрууд “Өсвөрийн парламент” хөтөлбөрт оролцогчид хамтран зөв хооллох дадал, шим тэжээлийн хэрэглээний цэгцтэй мэдлэгийг түгээх, эрүүл амьдралын хэвшлийг төлөвшүүлэх зорилготой “Эрүүл хооллолт Эрүүл ирээдүй” сэдэвт дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр  болов.  Хоёр сар үргэлжлэх уг дэд хөтөлбөрийн нээлт болов. 2022.03.19 http://parliament.mn/n/ta3on

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Эхлээд “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн дэлгэрэнгүй танилцуулга, томилогдсон тохиолдолд хийх ажил, нэр дэвшсэн үндэслэл зэрэг мэдээлэл авах “Нэр дэвших тухай хүсэлт””-ийн загварыг батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Дараа нь Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 03 дугаар сард Нийгмийн бодлогын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсгийг үндэслэн Байнгын хорооны тус тогтоолын төслийг хэлэлцэн, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар баталлаа. 2022.03.22 http://parliament.mn/n/oy3on

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы гуравдугаар сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ. Үргэлжлүүлэн Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд (Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл)-ийн төслийн зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ.  Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2022 оны 01 дүгээр 13-ны өдөр ирүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Хөтөлбөрийн хэлэлцээр (Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр)-ийн төслийн зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцлээ. 2022.03.22 http://parliament.mn/n/xh3on

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэн сайн таниулах вэ?” цахим хакатон тэмцээний шилдэг оролцогчид болон зохион байгуулагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа. 2022.03.22 http://parliament.mn/n/oc3on

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Баярсайхан, Т.Доржханд, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж нар УИХ-ын дарга Г.Занданшатарт Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. 2022.03.23 http://parliament.mn/n/ty3on

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.  Эхлээд Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэж дэмжив. Хуралдаанаар үргэлжлүүлэн Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг  хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Хуралдааны төгсгөлд “Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы гуравдугаар сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цагалвар батлах тухай” Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэн батлав. 2022.03.23 http://parliament.mn/n/oh3on

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд (Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл)-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.  Ингээд Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд (Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл)-ийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтсон. Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2022 оны 01 дүгээр 13-ны өдөр ирүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Хөтөлбөрийн хэлэлцээр (Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр)-ийн төслийн зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцлээ. Ингээд Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Хөтөлбөрийн хэлэлцээр (Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр)-ийн төслийг  зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Б.Баттөмөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтлоо. 2022.03.23 http://parliament.mn/n/te3on

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр тогтов. Хуралдааны эхэнд Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж батлав. Үргэлжлүүлэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд /Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл/-ийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв. Ийнхүү зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хойшлуулахыг дэмжив. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Хөтөлбөрийн хэлэлцээр /Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр/-ийн төслийг зөвшилцөх тухай асуудал байсан боловч хэлэлцэхийг мөн хойшлуулсан юм. 2022.03.23 http://parliament.mn/n/tc3on

УИХ-ын дарга Г.Занданшатар болон ажлын хэсгийн гишүүд дэлхийн эмч нарын өдрийг угтан эмч нарын төлөөллийг хүлээн авч уулзан, санал солилцлоо. 2022.03.23 http://parliament.mn/n/to3on

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Мөн хуралдаанаар 2022 оны хаврын ээлжит чуулганы 03 дугаар сард Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа. 2022.03.23 http://parliament.mn/n/tw3on

Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд Монгол Улсын Засгийн Газарт дэмжлэг үзүүлэх, мөн Тогтвортой Хөгжлийн Үндэсний Зөвлөлийг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлаас Тогтвортой хөгжлийн олон талт зөвлөлийг байгуулж байна. Тус Зөвлөлийн нээлтийн хуралдаан Төрийн ордонд боллоо. 2022.03.23 http://parliament.mn/n/1y3on

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2022 оны 01 дүгээр тогтоолоор Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд болох Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Ц.Идэрбат нар Геронтологийн үндэсний төв болон ахмад настанд өдрийн үйлчилгээ үзүүлдэг “Наян зургаа дөрвөн зуу” төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, ажиллалаа. 2022.03.23 http://parliament.mn/n/1e3on

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Д.Батлут, Ц.Идэрбат, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Т.Энхтүвшин нар УИХ-ын дарга Г.Занданшатарт Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. 2022.03.24 http://parliament.mn/n/ur3on

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Мөн хуралдаан Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжиллээ. 2022.03.24 http://parliament.mn/n/1h3on

 Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Хуралдаан Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжилж, дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. Дараа нь Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.  Ингээд Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 2022.03.24 http://parliament.mn/n/uy3on

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Улсын Их Хурлын дарга хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог, хэрэв тухайн төсөл хэд хэдэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол холбогдох болон бусад Байнгын хороог Зөвлөлтэй зөвшилцөн тогтоож, нэгдсэн хуралдаанд мэдээлнэ” гэж заасан байдаг бөгөөд хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өргөн мэдүүлсэн төслүүдийн талаар мэдээлэв. Дараа нь чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв. 2022.03.25 http://parliament.mn/n/uo3on

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгээс Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд хандан “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын боломжийг нээх болон “Монгол мал-II” арга хэмжээний хэрэгжилтийн өнөөгийн байдлын талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо. 2022.03.25 http://parliament.mn/n/wr3on

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл