Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны Эрүүл мэндийн салбар дахь цахим шилжилттэй холбоотой хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн, Улсын Их Хурлын гишүүн, тус ажлын хэсгийн гишүүн Б.Саранчимэг нар Улсын гуравдугаар төв эмнэлэг, Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж, эрүүл мэндийн салбар дахь цахим шилжилтийн явцтай танилцлаа. 2022.04.04 http://parliament.mn/n/6e3on
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2022.04.05 http://parliament.mn/n/6r3on
Улсын Их Хурлын үндсэн үйл ажиллагаа болох хууль тогтоох үйл хэрэгт иргэд, олон нийтийн оролцоог хангахад чиглэсэн “D-Parliament” цахим системийн нээлтийн арга хэмжээ Төрийн ордонд боллоо. 2022.04.05 http://parliament.mn/n/6y3on
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 04 дүгээр сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа. 2022.04.05 http://parliament.mn/n/6c3on
Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2022.04.05 http://parliament.mn/n/6a3on
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны эхэнд Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы дөрөвдүгээр сард Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ. Дараа нь “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуралдааны төгсгөлд Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. 2022.04.05 http://parliament.mn/n/9e3on
Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд туссан Улсын Их Хурлын Хянан шалгах Түр хороо Монгол Улсын парламентын түүхэнд анх удаа байгуулагдах боллоо. Түр хороо Хөгжлийн банкны асуудлыг шалгана. Энэ талаарх тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барив. 2022.04.06 http://parliament.mn/n/9c3on
2022 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Унгар Улсын Үндэсний Ассамблейн сонгууль зохион байгуулагдаж, Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа олон улсын ажиглагчаар томилогдон ажиллав. 2022.04.06 http://parliament.mn/n/9a3on
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 2020.04.06 http://parliament.mn/n/9h3on
Улсын Их Хурлын Хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны 2022 оны анхдугаар хуралдаанаар гурван асуудал хэлэлцэв. Хуралдааны эхэнд Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын дарга Д.Тунгалаг “Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний баталгаажуулалт, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ”-ний талаар мэдээлэл хийлээ. Үргэлжлүүлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ХҮБХЗГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд ХШҮДХГ-ын дарга Б.Алтансүх “Сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ”-ний талаар мэдээлэл хийлээ. Дараа нь Монгол Улсын Их Хурлаас баталсан хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилт, арга хэмжээний хүрээнд малыг эрүүлжүүлэх болон сүүний үйлдвэрлэлийн салбарт төрөөс үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагад өгөх Байнгын болон дэд хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах дэд хорооны тогтоолыг батлав. 2022.04.06 http://parliament.mn/n/yy4yn
Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. 2022.04.06 http://parliament.mn/n/ye4yn
Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн газар (АИХЭГ)-ын Сонгууль ажиглах тусгай хорооны тэргүүн Лолита Чигане, сонгуулийн зөвлөх Кира Кастальдо нарыг хүлээн авч уулзлаа. 2022.04.07 http://parliament.mn/n/by4yn
УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж баталлаа. Дараа нь Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хаалттай горимоор хэлэлцсэн юм. Мөн хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, үдээс хойших хуралдаанаар үргэлжлүүлэхээр тогтов. 2022.04.07 http://parliament.mn/n/br4yn
Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын зургаан гишүүнээс 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн. 2022.04.07 http://parliament.mn/n/be4yn
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Монгол Улсын Ерөнхий сайдад, Ш.Адьшаагаас Эрчим хүчний сайдад тус тус хандаж “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлын явц, түүнтэй холбоотой авч хэрэгжүүлэх бусад арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо. 2022.04.08 http://parliament.mn/n/bh4yn
Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах, үүсээд буй хямралт нөхцөл байдлыг шийдвэрлэх бодлогын шийдэл гаргах, хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх холбогдох хууль, тогтоол, хөтөлбөрт өөрчлөлт оруулах төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяагаар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Т.Доржханд, Б.Пүрэвдорж, Ч.Ундрам, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Ажлын хэсгийн гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийв. 2022.04.08 http://parliament.mn/n/no4yn
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нартай уулзаж, үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан санал солилцохын сацуу үүрэг, чиглэл өглөө. 2022.04.10 http://parliament.mn/n/nw4yn
УИХ-ын даргын захирамжаар өнгөрсөн баасан гарагт байгуулагдсан Ажлын хэсэг хуралдаж, төсвийн хэмнэлтийн горимд шилжих тогтоол боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв. 2022.04.10 http://parliament.mn/n/na4yn