УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Унгар Улсын парламентын сонгуульд олон улсын ажиглагчаар оролцoв

  2022-04-06 16:57  194

2022 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Унгар Улсын Үндэсний Ассамблейн сонгууль зохион байгуулагдаж, Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа олон улсын ажиглагчаар томилогдон ажиллав.

Тэрбээр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Парламентын ассамблейн 28 гишүүн орны 99 ажиглагчдын нэгээр Монголын парламентыг төлөөлөн оролцсон юм.


Сонгуулийн ажиглагчид хот болон орон нутгуудын санал хураах байрууд дээр ажиллаж, санал хураах, тоолох, үр дүнг нэгтгэх үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгааг ажиглан, тусгай баталсан анкет асуулгыг бөглөж ажиглагчдын багийн ахлагчдаа хүлээлгэн өгөх зэрэг чиглэлээр ажиллажээ.

ЕАБХАБ-ын Хамтын ажиллагааны түншээр Монгол Улс 2004 онд нэгдсэн нь Ази тивээс тав дахь улс болсон юм.  ЕАБХАБ нь олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын бодлого боловсруулж, хэрэгжүүлдэг байгууллага билээ.


  2022-04-06 16:57  194