Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2021.11.15-11.20/

Боловсролын ерөнхий хуулийн төслийн (шинэчилсэн найруулга) хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Ч.Ундрам, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд, Ажлын дэд хэсгийн ахлагч Г.Ганбаяр болон нийслэлийн бүх шатны боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтнууд, Нийслэлийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтсийн арга зүйч нарын төлөөлөл оролцож, хуулийн төслийн талаар санал солилцлоо. 2021.11.15 http://parliament.mn/n/fcaon


Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсгол болов. 2021.11.15 http://parliament.mn/n/foaon

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. 2021.11.16 http://parliament.mn/n/fhaon

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан гурван ажлын хэсэг байгуулахаар тогтов. Хуралдааны эхэнд Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт, хангамжийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах байгуулав. Үргэлжлүүлэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа. 2021.11.16 http://parliament.mn/n/gyaon

УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүдийн аравдугаар сарын ирц, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийн талаар мэдээлэл хийлээ. 2021.11.16 http://parliament.mn/n/geaon

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Дараа нь “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл–ийг хэлэлцэх эсэх асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцсэнээр Байнгын хорооны хуралдаан өндөрлөв. 2021.11.16 http://parliament.mn/n/gcaon

Улсын Их Хурлын Эдийн засгийн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2021.11.16 http://parliament.mn/n/goaon

“Хууль тогтоомжийн төсөл боловсруулах нь” сэдэвт цахим уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 2021.11.16 http://parliament.mn/n/fwaon

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны нээлттэй сонсгол зохион байгууллаа. 2021.11.16 http://parliament.mn/n/faaon

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны эхэнд Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. Дараа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэв. Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 7 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийв. 2021.11.17 http://parliament.mn/n/gaaon

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Инновац, цахим бодлогын байнгын хороо хамтарсан хуралдаанаар Засгийн газраас 2021.06.30-ны өдөр өргөн мэдүүлсэн Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.  2021.11.17 http://parliament.mn/n/8yaon

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Дараа нь Засгийн газраас 2021 оны арван нэгдүгээр сарын 3-ны өдөр өргөн мэдүүлсэн  “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Хуралдаанаар үргэлжлүүлэн Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. 2021.11.18 http://parliament.mn/n/8eaon

Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100, Монгол Улсын Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн түүхт ойн баярын хүндэтгэлийн их чуулганд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, үг хэлэв. 2021.11.18 http://parliament.mn/n/8raon

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлаар үргэлжлэв. Үргэлжлүүлэн Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг томилох тухай тогтоолын төслийг баталсан2021.11.18 http://parliament.mn/n/8waon

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Дараа нь Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Эдийн засгийн байнгын хороотой хамтран хэлэлцэхээр тогтов. 2021.11.19 http://parliament.mn/n/8aaon

Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяагийн санаачилгаар  НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Хүүхдийг цахим халдлагаас хамгаалах нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 2021.11.19 http://parliament.mn/n/ecaon

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Швейцарын парламентын номын сангийн үйл ажиллагаа, парламентын судалгаа, хамтын ажиллагааны чиглэлээр туршлага солилцох сургалт зохион байгууллаа. 2021.11.19 http://parliament.mn/n/eeaon

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх”  мэдээллээр үргэлжилсэн. Дараа нь Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, хуулийн төслийн талаар Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй  саналын томьёоллоор санал хураалтыг үргэлжлүүллээ. Ингээд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ. Дараа нь Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар  Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр авсан завсарлагааны хугацаа дууссан тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн. Иймд “Хуулийн төслийг буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа. Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2021.11.19 http://parliament.mn/n/jyaon

Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Нутгийн удирдлагын дэд хорооны дарга Ё.Баатарбилэг, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн, Б.Баярсайхан, А.Адьяасүрэн, Г.Ганболд нар Дорнод аймагт ажиллаж, УИХ-аас шинээр баталсан хууль тогтоомжийн талаар танилцуулж, хэлэлцүүлгийн шатанд байгаа зарим хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ. 2021.11.20 http://parliament.mn/n/jraon

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос Боловсролын багц хуулийн төсөлд санал авах цуврал хэлэлцүүлгийг Дорнод аймагт зохион байгуулж байгаа. 2021.11.20 http://parliament.mn/n/jeaon

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл