Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны эхэнд Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хойшлуулав. Ингээд “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Дараа нь Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, Ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах ажлын хэсэг байгуулав. 2022.01.04 http://parliament.mn/n/8h3yn
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны эхэнд Засгийн газрын 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилт болон “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын 2021 оны урьдчилсан дүн”-гийн талаарх мэдээлэл сонслоо. 2022.01.04 http://parliament.mn/n/ey3yn
УИХ-ын гишүүн Ц.Туваанаар ахлуулсан ажлын хэсгийн гишүүд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагаатай танилцлаа. 2022.01.04 http://parliament.mn/n/ee3yn
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааны эхэнд “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын эцсийн найруулгыг сонслоо. Үргэлжлүүлэн Холбооны эрх зүйн байдлын тухай хууль болон уг хуулийн төсөлт холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн хэлэлцэж дэмжсэн. Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахын өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдийн саналыг нэгтгэх шаардлага үүссэн учир хуулийн төслийн хэлэлцүүлгээс тав хоногийн завсарлага авснаар үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. 2022.01.06 http://parliament.mn/n/eh3yn
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Мөн хуралдаанаар “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын 2021 оны урьдчилсан дүн”-гийн талаарх Үндэсний статистикийн хорооны мэдээллийг сонслоо. 2022.01.06 http://parliament.mn/n/jr3yn
Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хэвлэлийн хурал хийж, уг дүрмийг олон нийтэд танилцууллаа. 2022.01.06 http://parliament.mn/n/jy3yn
Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Ш.Адьшаа, Б.Энх-Амгалан нар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2022.01.07 http://parliament.mn/n/jo3yn
Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлтийн ёслол Төрийн ордонд болов. 2022.01.07 http://parliament.mn/n/jw3yn
Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы хуралдаанаар "Иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар" Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. 2022.01.07 http://parliament.mn/n/jh3yn
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулан Улсын Их Хурлаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тоглолт Төрийн ордонд эхэллээ. 2022.01.08 http://parliament.mn/n/kh3yn
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн өдөрт зориулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион явуулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, аваргуудаа шалгарууллаа. 2022.01.09 http://parliament.mn/n/me3yn