Цэс

Холбоо барих

ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ 7 хоногт /2021.04.05-09/

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэн баталж, энэ оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Д.Цогтбаатар нар мэдээлэл хийв. 2021.04.05 http://parliament.mn/n/kesyn

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 2021.04.06 http://parliament.mn/n/kwsyn

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хуралдааны эхэнд хэлэлцэж, Улсын Их Хурал дахь АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө. Дараа нь Засгийн газраас 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулав. Хуралдааны төгсгөлд “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, батлав. 2021.04.06 http://parliament.mn/n/kosyn

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар эхлээд Хөшөөтийн уурхайг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах талаар” асуулгын хариуг хэлэлцлээ. Дараа нь Ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа. 2021.04.06 http://parliament.mn/n/mysyn

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч, суурин төлөөлөгч  Нашида Сатар болон албаны хүмүүстэй цахимаар уулзалт хийв. 2021.04.06 http://parliament.mn/n/mrsyn

УИХ-ын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн, тус дэд хорооны гишүүн Ц.Туваан, Т.Аубакир нар “Ойн судалгаа, хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газарт ажиллав. 2021.04.06 http://parliament.mn/n/mesyn

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар төрийн цэргийн байгууллагад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, “цэргийн дэг” нэрийн дор хугацаат цэргийн  алба хаагчдыг дарамтлах, эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулах зүй бус үйлдлүүд удаа дараа гарч байгаа асуудлыг хэлэлцлээ. 2021.04.06 http://parliament.mn/n/kasyn

“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны хуралдаанаар Оюу толгой ордын ашиглалтын талаар танилцуулга, мэдээлэл сонслоо. 2021.04.06 http://parliament.mn/n/mcsyn

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын гурван гишүүнээс 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн, Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн  анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2021.04.07 http://parliament.mn/n/mosyn

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. 2021.04.07 http://parliament.mn/n/masyn

Төрийн байгуулалтын байнгын хорооны харьяа Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсов. 2021.04.07 http://parliament.mn/n/mhsyn

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 03 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хамтран Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 2021.04.07 http://parliament.mn/n/cysyn

УИХ-ын БСШУСБХ-ны гишүүд сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орлуулах ариун цэврийн байгууламж үйлдвэрлэгчидтэй уулзав. 2021.04.07 http://parliament.mn/n/crsyn

Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэвлэлийнхэнд мэдээлэл хийв. 2021.04.08 http://parliament.mn/n/cwsyn

Улсын  Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй хэмээх Хууль зүйн байнгын хорооны саналыг дэмжлээ.  Дараа нь Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2021.04.08 http://parliament.mn/n/casyn

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. Дараа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 2021.04.08 http://parliament.mn/n/pysyn

Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх, Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор Д.Лүндээжанцан Сонгуулийн төв байгууллагын хамт олонд хүргүүлсэн Улсын Их Хурлын даргын илгээлтийг гардуулж өгөв. 2021.04.09 http://parliament.mn/n/posyn

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг сонсов. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд оролцон үг хэлж, Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийн төслийг хүргүүлсэн тухайгаа гишүүдэд танилцуулав. 2021.04.09 http://parliament.mn/n/pcsyn

Ажлын хэсгийн гишүүд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэр бүхий албан хаагчид Алтанбулаг боомтоор их хэмжээний мөнгө оруулж ирсэн гэх асуудал болон нэр бүхий өмгөөлөгч, шүүгч нартай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 2021.04.09 http://parliament.mn/n/pwsyn

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл