Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдлаа. 2021.01.11 http://parliament.mn/n/tcbon
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтийг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах гэсэн хоёр асуудал хэлэлцэв. 2021.01.12 http://parliament.mn/n/oebo
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэг боллоо. Санал Хураалт явуулах үед гишүүд хуулийн төсөлд тусгах санал гаргаж дараачийн ажлын хэсгийн хуралдаанд тусгаж томъёолол бэлтгэж танилцуулахыг ажлын дэд хэсгийн гишүүдэд үүрэг болгож хуралдаан өндөрлөв. 2021.01.12 http://parliament.mn/n/tobon
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар эхлээд Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг шинэчлэн байгуулах асуудлыг хэлэлцэж, холбогдох тогтоолыг хэлэлцэн баталлаа. Засгийн газраас 2019.10.17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг шинэчлэн байгуулахаар шийдвэрлэсэв. Байгалийн ургамлыг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, ургамлын генетик нөөцийг нэмэгдүүлэх, удмын санг хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах, ургамлын тархац, нөөц тогтоох, судалгаа хийх нөхцөлийг бүрдүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахаар Засгийн газраас 2019.11.11-ний өдөр Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн. Улсын Их Хурал 2020.01.09-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв. Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг шинэчлэн байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцүүлэн шийдвэрлэв. Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг шинэчлэн байгуулах тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа.Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг шинэчлэн байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав. 2021.01.12 http://parliament.mn/n/ohbon
Үндсэн хуулийн өдөрт зориулан Улсын Их Хурлын даргын ивээлд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ жил онлайнаар зохион байгуулна. 2021.01.13 http://parliament.mn/n/1obo
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, тогтоолын төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд энэ талаарх санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Засгийн газраас 2020.12.01-ний өргөн мэдүүлсэн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн. Засгийн газраас 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Дараа нь Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Хуралдааны төгсгөлд “Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг бүрэлдэхүүнийг батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. 2021.01.13 http://parliament.mn/n/urbon
Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Ийнхүү Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Хуралдааны төгсгөлд "Ажлын хэсэг байгуулах тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав. "Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2020 оны 39 дүгээр тогтоолын 5 дугаар зүйлд "төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрын нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;" гэж заасны хэрэгжилтийг хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар төсөлд тусгажээ. 2021.01.13 http://parliament.mn/n/uebon
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр санаачилж өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны хуралдаанаар Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцэж дэмжлээ. 2021.01.13 http://parliament.mn/n/1hbon
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2018.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх, Засгийн газраас 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэх эсэх, мөн Засгийн газраас 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэллээ. 2021.01.13 http://parliament.mn/n/uybon
Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан цахимаар эхлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Ингээд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 28 саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хурааж шийдвэрлэв. Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ. 2021.01.14 http://parliament.mn/n/uhbon
Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд тогтоолын төсөл батлагдлаа. Үргэлжлүүлэн “Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Тогтоолын төслийг батлах санал хураалт явуулж дэмжив. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2021.01.14 http://parliament.mn/n/syiyn
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах тухай горимын санал гаргасныг дэмжигдэв. 2021.01.14 http://parliament.mn/n/seiyn
Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан Засгийн газраас 2021. 01. 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжлэв. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв. Байнгын хорооны саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүд дэмжив. Үргэлжлүүлэн Засгийн газраас 2020. 12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Ингээд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Дараа нь Засгийн газраас 2020 ны 12 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Ингээд Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хурааж дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. 2021.01.14 http://parliament.mn/n/sciyn
Улсын Их Хурлын нэр бүхий 54 гишүүний санаачлан боловсруулсан Нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг, С.Бямбацогт, Ш.Адьшаа, Х.Нямбаатар, Ж.Ганбаатар нар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2021.01.14 http://parliament.mn/n/sriyn
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ийнхүү зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 52 гишүүний 50 нь 96.2 хувийн саналаар дэмжин, баталлаа. 2021.01.15 http://parliament.mn/n/saiyn
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд мэдээлэл хийлээ. 2021.01.15 http://parliament.mn/n/zriyn
Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Гадаад худалдааны бодлого, зохицуулалтын талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхэлж, Үргэлжлүүлэн Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхэлж, төслүүдийг анхны хэлэлцүүлэгийг хийлээ. 2021.01.15 http://parliament.mn/n/zyiyn
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисстой хамтран “Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн төслөөр нээлттэй, цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 2021.01.16 http://parliament.mn/n/zciyn