Улсын Их Хурал - Энэ долоо хоногт (2022.01.17-21)

  2022-01-24 14:37  418


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал нар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Ерөнхийлөгчийн саналыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв. 2022.01.17 http://parliament.mn/n/1a3yn

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны эхэнд Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжив. Дараа нь Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлыг тус бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 2022.01.17 http://parliament.mn/n/ur3yn

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны эхэнд Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн  хэлэлцэхийг дэмжив. Үргэлжлүүлэн Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, борлуулалт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт хангамжийн талаар хяналт шалгалт хийж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонсож, Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. 2022.01.17 http://parliament.mn/n/1y3yn

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны эхэнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулав. Үргэлжлүүлэн  “Журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үрэг бүхий  ажлын хэсгийг байгууллаа. 2022.01.17 http://parliament.mn/n/1r3yn

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар Улсын Их Хурлын Тамгын газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай (ЖАЙКА) хамтран “Япон лугаа адил хөгжье” дөрөв дэх хэлэлцүүлгийг “Төрийн албаны тогтолцоо ба төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвийн хүрээнд цахимаар зохион байгууллаа. 2022.01.17 http://parliament.mn/n/1o3yn

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдааны эхэнд Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг буюу “Боловсролын сургалтын барилга, байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нь багш, ажилтан, суралцагчийн  хөдөлмөрийн онцлогт тохирсон, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээнд нийцсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна” гэсэн заалтын хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулав. Дараа нь Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы нэгдүгээр сард Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлав. Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аар шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлав. 2022.01.17 http://parliament.mn/n/1c3yn

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжив. Мөн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжив. 2022.01.17 http://parliament.mn/n/1e3yn

Улсын Их Хурлын “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны хуралдаанаар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг батлав. 2022.01.17 http://parliament.mn/n/1w3yn

Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан “Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээл чөлөөлөх тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2022.01.17 http://parliament.mn/n/1h3yn

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай, мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулах тухай холбогдох материалыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв. 2022.01.17 http://parliament.mn/n/ue3yn

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Цалин, нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний цалин хөлс, нэмэгдлийн тухай/-ийг хэлэлцэн батлав. 2022.01.18 http://parliament.mn/n/uc3yn

Инновац, цахим бодлогын байнгын хороо 2020-2021 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулав. 2022.01.18 http://parliament.mn/n/uo3yn

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Үргэлжлүүлэн “Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. 2022.01.18 http://parliament.mn/n/uh3yn

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.  Мөн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэн дэмжив. Дараа нь Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталлаа. Үргэлжлүүлэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжив. 2022.01.18 http://parliament.mn/n/we3yn

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан  Засгийн газрын гишүүнийг огцруулах, гишүүнийг томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулгаар үргэлжилсэн. Дараа нь “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Цалин, нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд (Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний цалин хөлс, нэмэгдлийн тухай)-ийг хэлэлцэн батлав. Үргэлжлүүлэн “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн ажиллах журам батлах тухай” тогтоолын төслийг баталлаа. Дараа нь Улсын Их Хурлын 2022 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тогтоолыг батлав. Хуралдаанаар “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Түр хороог татан буулгав. Хуралдааны төгсгөлд Засгийн газрын гишүүний тангараг өргөх ёслолын ажиллагаа болов. Үүгээр Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулган өндөрлөв. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганыг хааж үг хэллээ. 2022.01.18 http://parliament.mn/n/ww3yn

Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулган өндөрлөж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үг. 2022.01.18 http://parliament.mn/n/wc3yn

Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Ц.Сэргэлэн, Г.Тэмүүлэн, Б.Энх-Амгалан нар Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2022.01.19 http://parliament.mn/n/wh3yn

Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямаар ахлуулсан тус ажлын хэсэг Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагуудтай уулзаж, ажлын явцын талаар мэдээлэл сонслоо. 2022.01.19 http://parliament.mn/n/ir3yn

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 2022.01.20 http://parliament.mn/n/ic3yn

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 2022.01.20 http://parliament.mn/n/ia3yn

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа. 2022.01.20 http://parliament.mn/n/ih3yn

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Монгол Улсын Үндсэн хууль ба С.Зориг” нийтлэлийн уралдааныг хүүхэд, залуусын дунд зарлаж буйг мэдээллээ. 2022.01.21 http://parliament.mn/n/sw3yn

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар “Өсвөрийн парламент” хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд болон урлаг, спорт зэрэг салбар бүрийг төлөөлсөн залуучуудад “Монгол Улсын Үндсэн хууль” сэдвээр нээлттэй хичээл заалаа. 2022.01.21 http://parliament.mn/n/so3yn


  2022-01-24 14:37  418