Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2021.09.06-09.10/

  2021-09-13 10:16  207


Mонгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо болж буй Дэлхийн парламентуудын тэргүүн нарын V бага хуралд оролцож. Вена дахь НҮБ-ын салбар төвд зочилж, НҮБ-ын Үйлдвэр, хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын Ерөнхий захирал Ли Ёнгтой уулзалт хийлээ. 2021.09.06 http://parliament.mn/n/xczon

 

Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо болж буй Дэлхийн парламентуудын тэргүүн нарын V бага хуралд оролцож буй Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус улсын Үндэсний Зөвлөл (парламент)-ийн Ерөнхийлөгч Вольфганг Соботкатай уулзаж, КОВИД-19 цар тахлын эсрэг дэлхий нийтийн авч буй хариу арга хэмжээ, олон талт хамтын ажиллагааны механизмын ач холбогдол, олон улсын аюулгүй, тогтвортой байдлыг хангах чиглэлээр парламент хоорондын хамтын асуудлаар санал солилцов. 2021.09.07 http://parliament.mn/n/xozon

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-д зочилж, Ерөнхий нарийн бичгийн дарга Хелга Шмид-тэй уулзалт хийлээ. 2021.09.07 http://parliament.mn/n/xwzon

 

Mонгол Улсын Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийн хуралдаан боллоо. 2021.09.07 http://parliament.mn/n/xazon

 

Оюу толгой төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, говийн бүсийн гүний ус ашиглалтын байгаль орчинд нөлөөлөх байдлын болон холбогдох хууль, бусад шийдвэрийн хэрэгжилтийг Шалган, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн гишүүд хуралдаж, холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа. 2021.09.07 http://parliament.mn/n/oyzon

 

Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан боллоо. 2021.09.08 http://parliament.mn/n/ohzon

 

Монгол Улсын Их Хурлын дарга асан, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Данзангийн Лүндээжанцанд Япон Улсын төрийн дээд шагнал, Цог жавхлант Эзэн хааны "Мандах нар" одонгийн тэргүүн зэрэг "Сүр жавхлант тууз" одонг гардуулах ёслолын ажиллагаа боллоо. 2021.09.09 http://parliament.mn/n/1yzon

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотод болж буй Парламентын тэргүүн нарын дэлхийн V Бага хурлын хүрээнд энэ сарын 7-ны өдөр зохион байгуулагдсан “КОВИД-19 цар тахлын эсрэг дэлхий нийтийн хариу арга хэмжээ нь олон талт хамтын ажиллагааны механизм, бүх нийтийн төлөө үр дүн гаргах чадавхыг сорьж буй нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож үг хэлэв. http://parliament.mn/n/trzon

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Пак Бён Сог-той энэ сарын 7-ны өдөр Австри Улсын Вена хотноо уулзалт хийж, Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцов. http://parliament.mn/n/tczon

 

Парламентын тэргүүн нарын дэлхийн V Бага хуралд оролцож буй Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Санто Акико-той энэ сарын 7-ны өдөр  Вена хотноо уулзав. http://parliament.mn/n/tozon

 

Парламентын тэргүүн нарын дэлхийн V Бага хуралд оролцож байгаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн Дэд дарга К.И.Косачевтой Вена хотноо уулзав. 2021.09.08 http://parliament.mn/n/twzon

 

Парламентын тэргүүн нарын дэлхийн V Бага хуралд оролцож буй Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Лок Сабха (Парламент)-ын дарга Ом Бирлатай Вена хотноо уулзалт хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. 2021.09.08 http://parliament.mn/n/tazon

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Парламентын тэргүүн нарын дэлхийн V Бага хурлын “Парламентуудын нээлттэй, ил тод байдал ба аюулгүй байдал: Тэдгээрийг тэнцвэртэй хангах нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож үг хэлэв. 2021.09.08 http://parliament.mn/n/thzon

 

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан Япон Улсын Цог жавхлант Эзэн хааны “Мандах нар” одонгийн тэргүүн зэрэг “Сүр жавхлант тууз” одонгоор шагнуулсан Монгол Улсын Их Хурлын дарга асан, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцанд баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ. 2021.09.09 http://parliament.mn/n/1ezon

 

Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүэй тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн, БНФУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Жүльен Попер болон албаны бусад хүмүүс угтан авав. 2021.09.10 http://parliament.mn/n/1wzon

 

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойког хүлээн авч уулзлаа. 2021.09.10 http://parliament.mn/n/uyzon

 

УИХ-ын дэд дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын  комиссын дарга С.Одонтуяа Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн “Дурсгалын хөшөө”-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. 2021.09.10 http://parliament.mn/n/urzon

 

Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар хүндэтгэн өнгөрүүлж байх тухай шийдвэрийг Монгол Улсын Их Хурал  1996 онд гаргаж, түүнээс хойш 26 дахь жилдээ улс төрийн хэлмэгдсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх,  Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын  комиссын дарга С.Одонтуяа нар Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө. 2021.09.10 http://parliament.mn/n/1hzon

 

Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн “Ногоон алт - малын эрүүл мэнд” төслийн үр дүнг хүлээлгэн өгөх цахим арга хэмжээнд оролцож, үг хэлэв. 2021.09.10 http://parliament.mn/n/uezon

 

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх дэд хэсгийн хуралдаан боллоо. 2021.09.10 http://parliament.mn/n/uhzon

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


  2021-09-13 09:43  207