Цэс

Холбоо барих

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар панел хэлэлцүүлэгт үг хэлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Парламентын тэргүүн нарын дэлхийн V Бага хурлын “Парламентуудын нээлттэй, ил тод байдал ба аюулгүй байдал: Тэдгээрийг тэнцвэртэй хангах нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож үг хэлэв. 


Энэхүү панел хэлэлцүүлгийг Того Улсын Үндэсний Ассамблейн дарга хатагтай Ява Джигбоди Цеган удирдан хөтөлж, Австри, Латви, Арабын Нэгдсэн Эмират, Чили, Румын, Швейцарь, Йемен, Уругвай, Эстони, Балба, Нигер улсын парламентын тэргүүн нар илтгэгчээр оролцлоо. 

Улс орнуудын парламент буюу хууль тогтоох байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод, нээлттэй, хүртээмжтэй байлгахыг зорьж ажиллахын зэрэгцээ учирч болзошгүй хүндрэл бэрхшээл, аюулгүй байдлын эрсдэлээс сэргийлэхэд анхаарч ажиллахын чухлыг хэлэлцүүлгийн үеэр хөндөж ярилцав. 


Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс дээрх чиглэлээр улс орондоо хэрэгжүүлж байгаа сайн туршлагын талаар танилцуулан санал солилцож, “COVID-19” цар тахлын үед авч хэрэгжүүлж буй парламентын үйл ажиллагааны дижитал шилжилтийг амжилттай хэрэгжүүлэхэд цахим аюулгүй байдлыг хангах нь чухлаар тавигдаж буйг онцолж байв. 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ хүрээнд Монгол Улсын Их Хурал цар тахлын хөл хорионы үед ч парламентын үйл ажиллагааг тасралтгүй явуулахад анхаарч, хууль тогтоох үйл явцад олон нийт, иргэдийн оролцоог хангах тусгай платформыг ашиглаж, “Цахим парламент” шинэчлэлийг хэрэгжүүлснийг танилцууллаа. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл