Цэс

Холбоо барих

Хэлмэгдэгсдийн дурсгалыг 26 дахь жилдээ хүндэтгэн өнгөрүүлж байна


Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар хүндэтгэн өнгөрүүлж байх тухай шийдвэрийг Монгол Улсын Их Хурал  1996 онд гаргаж, түүнээс хойш 26 дахь жилдээ улс төрийн хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж байна. Өнөөдөр /2021.09.10/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх,  Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын  комиссын дарга С.Одонтуяа нар Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө.


Өнөөдрийн байдлаар улс төрийн хэрэгт хэлмэгдэж шийтгэгдсэн иргэдээс 31357 иргэнийг цагаатгасан байна. Хэлмэгдэгcдийн дурсгалыг мөнхжүүлэх чиглэлээр жил бүр  ном, бүтээл хэвлүүлэн гаргадаг бөгөөд 2021 онд “Дилов хутагт Жамсранжавын дуртгал” ном, “Завхан аймгаас улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсан хүмүүс” эмхэтгэлийг хэвлэн гаргаж олон нийтийн хүртээл болгожээ. Улсын хэмжээнд дээрх чиглэлээр бий болгосон нэрэмжит байгууллага, өргөн чөлөө, талбай хөшөө, суварга, самбар, дурсгалын багана, музей зэрэг 200 гаруй объектыг байгуулсан байна.


Энэ өдөр Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд, үр ач нар, иргэд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл