Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2021.11.29-12.03/

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг төслийг өнөөдөр /2021.11.29/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2021.11.29 http://parliament.mn/n/xoaon

Улсын Их Хурлын Парламентын судалгааны хүрээлэнгээс УИХ-ын Тамгын газрын ажилтнуудын мэргэжлийн хөгжлийг дэмжих  цуврал сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг “Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах нь”, “Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд тайлбар гаргах, байр сууриа илэрхийлэх” зэрэг сэдвээр МУИС-ийн багш доктор, профессор Ц.Сарантуяа хичээл заалаа.2021.11.29 http://parliament.mn/n/xaaon

Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны эхэнд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Дараа нь ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.  Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр Байнгын хорооны хуралдаан үргэлжиллээ. Үргэлжлүүлэн Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ нар “МИАТ хувьцаат компанийн үйл ажиллагааны талаар” асуулт тавьсан бөгөөд үүний хариуг өнөөдрийн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв. 2021.11.30 http://parliament.mn/n/ooaon

Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр НҮБ-ын эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, түүний шалтгаан болон үр дагаврын асуудал хариуцсан тусгай илтгэгч Рем Алсалемыг хүлээн авч уулзлаа. 2021.11.30 http://parliament.mn/n/owaon

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) хамтран “Японы эдийн засаг, аж үйлдвэрийн бодлого, Япон улсын эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны чиг үүрэг” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулав. 2021.11.30 http://parliament.mn/n/tcaon

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд Д.Зүмбэрэллхамыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2021.12.01 http://parliament.mn/n/thaon

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Улсын Их хурлын 2021 оны 75 дугаар тогтоолыг үндэслэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” захирамж гаргалаа. Улсын Их Хурал арван хоёрдугаар сард 39 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ. 2021.12.01 http://parliament.mn/n/toaon

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны эхэнд “Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэж дэмжлээ. Хуралдааны төгсгөлд “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сард Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав. 2021.12.01 http://parliament.mn/n/twaon

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлэн шийдвэрлэв. Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сард Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамааран хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. 2021.12.01 http://parliament.mn/n/taaon

 

Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, номхон далайн орнуудын парламентчдын форумаас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран “Дэлхий нийтийн эрүүл мэнд ба КОВИД-19 Ази-номхон далайн парламентын форум” дөрөв дэх удаагийн ээлжит бус цахим уулзалтыг зохион байгууллаа. Тус цахим уулзалтад Монгол Улсын Их Хурлыг төлөөлж УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн оролцов. 2021.12.02 http://parliament.mn/n/1caon

 

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, “Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 2021.12.02 http://parliament.mn/n/1oaon

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНЭУ-д албан ёсны айлчлал хийж. Айлчлалын үеэр төр, засгийн өндөр түвшний хүмүүстэй уулзалт хийж, газрын тосны үйлдвэрийн хамтарсан төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгах, Монгол Цахиурын хөндийг байгуулахад хамтран ажиллах, “Болливуд”-ын киноны зураг авалтыг Монголд хийх, коксжсон нүүрсээ Энэтхэгт экспортлох зэрэг асуудлуудыг хөндөж ярилцлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар БНЭУ-ын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла-тай албан ёсны уулзалт хийлээ. 2021.12.02 http://parliament.mn/n/1waon

 

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы үдээс өмнөх хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.  Эхлээд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.  Дараа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж томиллоо.  Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл анхны хэлэлцүүлгийг явуулж. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа зарчмын зөрүүтэй саналын хоёр томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд эцсийн хэлэлцэж дэмжлээ. Үдээс өмнөх хуралдааны төгсгөлд “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. 2021.12.02 http://parliament.mn/n/1eaon

 

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. “Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.  Байнгын хорооны саналаар Д.Зүмбэрэллхамыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Үргэлжлүүлэн Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн  анхны хэлэлцүүлгийг хийж дэмжсэн тул хуулийн төслийн анхын хэлэлцүүлгийг дахин явуулахаар Эдийн засгийн байнгын хороонд буцааснаар чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. 2021.12.02 http://parliament.mn/n/uyaon

 

2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Швед Улсын Стокхольм хотноо Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн Зөвлөлийн хуралдаан боллоо. Энэ үеэр тус хүрээлэнгийн Зөвлөхүүдийн зөвлөлийн гишүүний сонгуульд  УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өрсөлдөж, сонгогдсон байна. 2021.12.03 http://parliament.mn/n/ueaon

 

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинээр томилогдсон гишүүн Н.Баасанжав, Д.Зүмбэрэллхам, Н.Мөнгөнцэцэг, Р.Онончимэг, Н.Отгончимэг ажлаа хүлээн авлаа. 2021.12.03 http://parliament.mn/n/uoaon


Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы үдээс өмнөх хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж баталлаа. Дараа нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж. Хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн  анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороодод шилжүүллээ. Үүгээр Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв. 2021.12.03 http://parliament.mn/n/ucaon

 

Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ), Испанийн Хаант Улсын парламенттай хамтран ОУПХ-ны ээлжит 143-р Ассамблейн чуулганыг Мадрид хотноо 2021 оны 11 дүгээр сарын 25-наас 30-ны өдрүүдэд зохион байгууллаа. Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогтоор ахлуулсан Монголын парламентын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, ОУПХ-ны Нэгдсэн үндэстний байгууллагын асуудлаарх байнгын хорооны Удирдах товчооны гишүүн Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар ажиллаж, тус Ассамблейн чуулганы нэгдсэн хэлэлцүүлэг, салбар хуралдаан болон байнгын хорооны хуралдаануудад үг хэлж, бусад орны парламентын төлөөлөгчидтэй хийсэн уулзалтын үеэр хоёр улсын харилцаа, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов. 2021.12.03 http://parliament.mn/n/weaon

 

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Казахстаны парламентын бүлгийн дарга Х.Баделхан Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Мажилис дахь Казахстан-Монголын бүлгийн дарга Рау Альберт Павловичтай цахим уулзалт хийлээ. 2021.12.03 http://parliament.mn/n/wcaon

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл