Цэс

Холбоо барих

ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ 7 хоногт /2021.06.14-06.18/


Америкийн Нэгдсэн Улсын Конгрессийн Төлөөлөгчдийн Танхимын дэргэдэх Ардчиллын Түншлэл байгууллагаас зохион байгуулж буй “Хууль тогтоох байгууллагаас гүйцэтгэх засаглалд тавих хяналт шалгалтыг сайжруулах” сэдэвт цахим хэлэлцүүлэгт Монголын парламентыг төлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Д.Цогтбаатар нар оролцлоо. 2021.06.14 http://parliament.mn/n/dezyn

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо цахим хэлбэрээр хуралдав.  2021.06.15 http://parliament.mn/n/rezyn

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Кшыштоф Бойко-г хүлээн авч уулзав. 2021.06.15 http://parliament.mn/n/dazyn

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Эрүүл мэндийн салбар дахь цахим шилжилттэй холбоотой хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо. 2021.06.15 http://parliament.mn/n/dwzyn

Монголбанк, Азийн хөгжлийн банк хамтран “Эрх зүйн эдийн засгийн дүн шинжилгээний орчин үеийн чиг хандлага” сэдэвт дэлхийн тэргүүлэх эрдэмтдийн цуврал лекцийг цахимаар зохион байгуулж байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус арга хэмжээний нээлтэд оролцож, үг хэлэв. 2021.06.15 http://parliament.mn/n/dozyn

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны эхэнд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцэв. Үргэлжлүүлэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулга сонсож, Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжив. 2021.06.15 http://parliament.mn/n/rrzyn

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв.  Дараа нь “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. 2021.06.15 http://parliament.mn/n/rczyn


Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэж дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэж дэмжлээ. 2021.06.16 http://parliament.mn/n/fezyn

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нарын өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжив. Дараа нь “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ. 2021.06.16 http://parliament.mn/n/rozyn

Улсын Их Хурлын даргын 2021 оны 38 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг болон Эдийн засгийн байнгын хороо хамтран Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн талаарх хэлэлцүүлгийг танхим болон цахим хэлбэрээр зохион байгууллаа. 2021.06.16 http://parliament.mn/n/rwzyn

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. 2021.06.16 http://parliament.mn/n/razyn

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Дараа нь “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. Дараа нь “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. 2021.06.17 http://parliament.mn/n/fwzyn

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа. 2021.06.17 http://parliament.mn/n/gyzyn

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өргөн барилаа. 2021.06.18 http://parliament.mn/n/gwzyn

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ. Дараа нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 1920 дахь илтгэлийг хэлэлцэв. Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. 2021.06.18 http://parliament.mn/n/gazyn

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан өргөн барив. 2021.06.18 http://parliament.mn/n/8yzyn

Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны Цахим парламентын олон улсын есдүгээр бага хурал 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн гурван өдөр үргэлжлэв. Монгол Улсын Их Хурлыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал парламент дахь цахим шилтийг хэрхэн амжилттай хэрэгжүүлж байгаа талаарх Монгол Улсын сайн туршлагыг хуваалцсаныг тус хурлын цахим хуудаст байршуулсан байна. 2021.06.18 http://parliament.mn/n/8czyn

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл