ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ 7 хоногт /2021.01.04-08/

  2021-01-11 10:47  396


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, мөн “Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн гишүүн томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. 2021.01.05 http://parliament.mn/n/mobon


 

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, цэцийн дүгнэлтийг дэмжээгүй. 2021.01.05 http://parliament.mn/n/mabon

 

 

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2018.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2021.01.06 http://parliament.mn/n/cobon


 

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит нэгдсэн хуралдаанаар “Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тухай”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхэллээ. 2021.01.07 http://parliament.mn/n/cabon

 

 


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн хэрэгжилтийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр нарын танилцуулгыг сонсов. 2021.01.07 http://parliament.mn/n/pybon

  

 

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Бүх шатны боловсролын байгууллагын чанар, хүртээмж, сургууль, цэцэрлэгт хамрагдалтын байдал, хичээл, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж байгаа арга хэмжээний талаар”-х мэдээллийг сонслоо. 2021.01.08 http://parliament.mn/n/qcbon

 

 

Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2021.01.08 http://parliament.mn/n/pwbon

 


Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж дуусган, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 2021.01.08 http://parliament.mn/n/pabon

 


Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын улмаас эдийн засагт үүссэн хүндрэл, бэрхшээлийг бууруулах, бизнес эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг хадгалах зорилгоор авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулсaн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2021.01.08 http://parliament.mn/n/qybon

 

 Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


 


  2021-01-11 10:25  396