ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ 7 хоногт /2021.01.18-23/

  2021-01-25 10:55  259


УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс УИХ-ын гишүүдэд зориулан “Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах нь” сэдэвт цахим мэдээлэл, сургалтыг Авилгатай тэмцэх газартай хамтран зохион байгууллаа. 2021.01.18 http://parliament.mn/n/awiyn 



Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсгүүд байгуулах тухай Байнгын хорооны тогтоолуудыг батлав. Мөн Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар холбогдох Байнгын хорооны тогтоолыг батлав. 2021.01.19 http://parliament.mn/n/3yiyn



Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Батмөнхийн Батдавааг Үндэсний статистикийн хорооны даргаар томилуулах Монгол Улсын Их Хурлын даргын саналыг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 2021.01.19  http://parliament.mn/n/3ciyn



Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2020.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үед халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэх эсэх болон Ажлын хэсэг байгуулах тухай гэсэн хоёр асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэлээ. 2021.01.19 http://parliament.mn/n/3wiyn



Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны цахим хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. “Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг нарын 56 гишүүнээс 2021. 01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн Нөхөн олговор олгох тухай хуулийн төсөлд Засгийн газар дэмжихгүй санал өгсөн учир хэлэлцэх асуудлыг хойшлуулах" зарчмын зөрүүтэй санал гаргасны  зэрэгцээ уг өргөн мэдүүлсэн төсөл нь Төсвийн тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуультай зөрчилдөж байгааг анхаарна уу гэсэн байлаа. Иймд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх асуудлыг дарааллаас хуулийн төслийг хойшлуулах  зарчмын зөрүүтэй саналыг дэмжлээ. Хуралдаан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай”, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжлэв. Дараа нь “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж,  уг тогтоолын төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.  Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатаас 2020.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. 2021.01.19 http://parliament.mn/n/3oiyn



Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаанаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэдээлэл сонслоо. Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны тайлан, мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авснаар хуралдаан өндөрлөв. 2021.01.20 http://parliament.mn/n/4riyn



Улсын Их Хурлын Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хороо хуралдаж, Дэд хорооны 2021 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлах болон Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар Засгийн газар болон холбогдох байгууллагуудад чиглэл өгөх Дэд хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах гэсэн хоёр асуудал хэлэлцэв. Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хороо өнөөдрийн хуралдаанаараа 2021 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлах болон Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар Засгийн газар болон холбогдох байгууллагуудад чиглэл өгөх Дэд хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2021.01.20 http://parliament.mn/n/4ciyn



Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо хуралдаан цахимаар эхэлж, “Үндэсний аудитын газрын 2021 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” тус Байнгын хорооны 2020 оны 05 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцэв. “Үндэсний аудитын газрын 2021 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” тус Байнгын хорооны 2020 оны 05 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг дэмжиж баталлаа. Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгийн санаачилж өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Ингээд санал хураалт явуулахад  хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжсэн юм. 2021.01.20 http://parliament.mn/n/4yiyn



Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд Я.Содбаатар Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2021.01.20 http://parliament.mn/n/4oiyn



Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Байнгын хороо, ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа.  Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Чуулганы энэ сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат анх өргөн баригдсан төсөлд зарчмын шинжтэй нэлээд өөрчлөлт орсон учраас төсөл санаачлагчийн байр суурийг намын бүлэг сонсож ярилцах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээс гурав хоногийн завсарлага аваад байсан юм. чуулганы энэ сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг хийх явцад Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс авсан завсарлагын хугацаа дууссан тул Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. санал хурааж шийдвэрлэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүлэв. Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн шинэчилсэн найруулгын төслийг үзэл баримтлалын хүрэээнд хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв. Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. 2021.01.20

http://parliament.mn/n/4wiyn



Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан цахимаар эхэлж, “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 2021.01.21 http://parliament.mn/n/5yiyn



Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг өөрийн нь саналаар огцруулах асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхий сайдыг өөрийнх нь саналаар огцруулах санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 17 гишүүний 13 нь буюу 76.5 хувь нь дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.  2021.01.21 http://parliament.mn/n/5wiyn



Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газрын Парламент хоорондын техникийн хамтын ажиллагаа, гадаад харилцааны хэлтсийн дарга Мария Стасиктай цахим уулзалт хийлээ. 2021.01.21 http://parliament.mn/n/5aiyn



Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа. 2021.01.21 http://parliament.mn/n/5hiyn



Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдааныг нээж, нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/; Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ зэрэг хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн, мөн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн бусад асуудлыг хэлэлцэх шаардлагатай байгааг гишүүдэд танилцууллаа. 2021.01.22 http://parliament.mn/n/hriyn



Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэлж, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулж дэмжиж, баталлаа.  Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэв. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэв. Санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.  Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг хууль санаачлагчид нь буцаах Байнгын хорооны саналыг дэмжээгүй юм. Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.  Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн.  Хуралдааны төгсгөлд Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Үйлдвэржилтийн болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. 2021.01.22 http://parliament.mn/n/haiyn



Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 29 жилийн ойд зориулан Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор зохион байгуулагдаж буй Шатар сонирхогчдын 2021 оны улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт /2021.01.23/ эхэллээ. 2021.01.23 http://parliament.mn/n/hhiyn

 


  2021-01-25 10:39  259