СТ-18/215 Төрийн мэдлийн банкууд, тэдгээрийн үйл ажиллагааны онцлог, эрх зүйн орчны талаарх харьцуулсан судалгаа
Төрийн банк гэж төрөөс бүрэн болон хэсэгчилсэн байдлаар шууд болон шууд бусаар хувьцааг нь эзэмших буюу үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг банкийг хэлнэ. Дэлхийн ихэнх орнуудын Төв банк нь төрийн банк байх бөгөөд капитал болон өмч хөрөнгө нь төрийн мэдэлд байдаг учраас ашгийн төлөө бус, үндэсний эдийн засгийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн төрийн санхүүжилтийн бодлогыг хэрэгжүүлдэг. Төв банкны үндсэн үүрэг нь эдийн засгийг зохицуулах, арилжааны банкуудын үйл ажиллагаанд хяналт тавих, олон улсын санхүүгийн харилцаанд оролцох, төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ. Төрийн өмчит арилжааны банкуудын үүрэг нь үндэсний аж ахуйн нэгжүүдийг санхүүжүүлэх замаар төрийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, хөрөнгө оруулалт, санхүүгийн зуучлалын болон төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх замаар харилцагчдынхаа санхүүгийн байдал, эдийн засгийн идэвхжилд нөлөө үзүүлэхэд чиглэгдэнэ. Төрийн өмчит банкуудын хувьд хувийн банкууд төдийлөн зээл олгох сонирхолгүй, тэдний хувьд ашиггүй боловч ирээдүйд улс орны хөгжилд чухал ач холбогдолтой, олон улсын эдийн засгийн системд улс орны байр суурийг тодорхойлох, стратегийн салбарын аж ахуйн нэгжүүдийг санхүүжүүлэхэд чиглэсэн зээлийн бодлого явуулдгаараа онцлогтой.
Нэр | Файл |
---|---|
Хавсралт файл | Файл татах |