Судалгаанд БНХАУ, БНСУ, Япон, ХБНГУ, АНУ, ОХУ зэрэг 6 улсад хууль тогтоох дээд байгууллагын хурлын ирцийг хэрхэн тооцож, бүртгэдэг, мөн хурууны хээгээр ирц бүртгэдэг эсэх талаар Үндсэн хууль, дэг болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судаллаа. Судалгаанд хамрагдсан парламентын хоёр танхимтай орнуудын хувьд шууд сонгуулиар сонгогддог доод танхимууд, БНХАУ-ын хувьд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал /БХАТИХ/ болон БХАТИХ-ын Байнгын хороо /Бага Хурал/-ны холбогдох зохицуулалын тус тус судалсан болно. Судалгааны ажил нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт, хууль тогтоох дээд байгууллагын хуралдааны ирцийг тооцож бүрдүүлэхтэй холбоотой Үндсэн хууль, дэг болон холбогодох хуулийн зохицуулалт, хоёрдугаар хэсэгт, хууль тогтоох дээд байгууллагын хуралдааны ирцийг бүртгэхэд, санал хураалтад биометрийн мэдээлэл буюу хурууны хээ ашигладаг эсэх талаар судаллаа.
СТ-17/408 Хууль тогтоох дээд байгууллагын хуралдааны ирцийг хэрхэн тооцож бүрдүүлдэг, хурууны хээгээр ирц бүрдүүлдэг эсэх талаарх харьцуулсан мэдээлэл
Нэр | Файл |
---|---|
Хавсралт файл | Файл татах |