Цэс

Холбоо барих

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2018.10.01-05/



Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулган 10 цаг 03 минутад гишүүдийн 83.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, зарим гишүүд болоод Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцсон. 2018.10.01 http://www.parliament.mn/n/w3ky


Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганыг нээж Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын хэлсэн үг. 2018.10.01 http://www.parliament.mn/n/ibky


Жадамбын Бат-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Г.Занданшатар УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. 2018.10.01 http://www.parliament.mn/n/itky


УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжив. Үргэлжлүүлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг 2018 оны намрын ургац хураалтын урьдчилсан бланс, тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл хийв. 2018.10.02 http://www.parliament.mn/n/stky


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2018 оны намрын ээлжит чуулганы анхны хуралдаанаар  Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив. үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. 2018.10.02 http://www.parliament.mn/n/siky




Манай улсад айлчилсан Япон Улсын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Акира Гүнжи Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхлаа. 2018.10.02 http://www.parliament.mn/n/s7ky


УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэн дэмжив. Дараа нь Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг дэмжив. Үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухайхуулийн төслийг дэмжлээ. 2018.10.02 http://www.parliament.mn/n/zjky


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар эхлээд Жадамбын Бат-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжив. Хуралдаанаар үргэлжлүүлэн Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэж, Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг томиллоо. 2018.10.02 http://www.parliament.mn/n/ztky


 

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Оюундарь нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. Дараа нь Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв. 2018.10.03 http://www.parliament.mn/n/z7ky


 


УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. 2018.10.03 http://www.parliament.mn/n/afky

 


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэн хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв. 2018.10.03 http://www.parliament.mn/n/3pky


 

Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс санаачлан хүүхдийн эрхийг хамгаалах, хүчирхийллийг бууруулах, гэр бүлийг дэмжих хөгжлийн үйлчилгээний хэрэгцээ шаардлага, гарц шийдлийн талаар салбарын эрдэмтэн судлаачид, төрийн болон иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллага, иргэдийн төлөөлөлтэй санал солилцох зорилгоор Төрийн ордонд “Хүүхдийн эрх, гэр бүлийн тулгамдсан асуудал-гарц шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав. 2018.10.03 http://www.parliament.mn/n/3tky


 

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы анхны нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 11 дүгээр дүгнэлтийг сонслоо. Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжив. Дараа нь Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж эхлэв. 2018.10.04 http://www.parliament.mn/n/37ky



Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийннэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. 2018.10.04 http://www.parliament.mn/n/4tky

 


Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий тэргүүн Б.Жагар, тус хөдөлгөөний Удирдах зөвлөлийн дарга А.Эрдэнэбаяр, Удирдах зөвлөлийн гишүүн Г.Алтанцэцэг, “Эрс шинэчлэл хөдөлгөөн”-ий тэргүүн Б.Энхбат нарыг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав. 2018.10.05 http://www.parliament.mn/n/43ky

 


УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, О.Батнасан, Б.Жавхлан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол, Ш.Раднаасэд, Б.Саранчимэг, Г.Солтан, Б.Ундармаа, Б.Чойжилсүрэн, Л.Мөнхбаатар, Б.Пүрэвдорж, Л.Энх-Амгалан нар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл боловсруулснаа УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. 2018.10.05 http://www.parliament.mn/n/47ky


УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, 2019 оны төсөв Монгол Улсын хөгжлийн бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй хэрхэн нийцэж байгаа талаар Ерөнхий сайдаас мэдээлэл авсаны дараа төсвийн төслийг хэлэлцэх шаардлагатай гэж үзэж буй тул УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч буйг мэдэгдсэн учир хэлэлцүүлгийг хойшлууллаа. Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.8 хувь нь дэмжин томиллоо. 2018.10.05 http://parliament.mn/n/5pky


 

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах ажлын явцын талаар” мэдээлэл хийв. 2018.10.05 http://parliament.mn/n/5tky


Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл