Цэс

Холбоо барих

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Улсын Их Хурал – Энэ долоо хоногт /2018.05.14-18/

 

Монгол Улсын Засгийн газраас санаачилсан Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Төрийн өмчид байгаа илүүдэлтэй, ашиглалтгүй хөрөнгийг хэрэгцээ шаардлагатай байгаа орон нутагт шилжүүлэх хөрөнгийн зохицуулалт хийх, Төсвийн тухай хууль, Эрчим хүчний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалт, хяналтыг сайжруулах зорилгоор уг тогтоолын төслийг боловсруулсан байна. 2018.05.15 http://www.parliament.mn/n/4teo

 

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран “Гэр бүлийн талаархи бодлого, эрх зүйн шинэтгэл” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулав. 2018.05.15 http://www.parliament.mn/n/4ieo

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан, Д.Ганболд, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар нар Төрийн  байгууллагын орон нутаг дахь удирдлагын босоо тогтолцоог  зохицуулсан  зарим хуулиудад  нэмэлт,  өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барив. 2018.05.15 http://www.parliament.mn/n/43eo

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Мөн хуралдаанаар Боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, Монгол Улсын Консерватори /хөгжмийн дээд боловсролын байгууллага/-ийн үйл ажиллагаа, санхүүжилт, мэргэжлийн урлагийн салбарын хүний нөөцийг бэлтгэж байгаа байдалтай танилцах, цаашид авах арга хэмжээний тухай шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонсов. 2018.05.15 http://www.parliament.mn/n/5jeo

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. Үргэлжлүүлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийнүзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. Дараа нь  “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжилж, Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. 2018.05.15 http://www.parliament.mn/n/5peo 


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл -ийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хорооны хүргүүлэхээр боллоо. Дараа нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланд дүн шинжилгээ хийж, Засгийн газарт өгөх чиглэлийн төсөл боловсруулах үүрэгтэйгээр Байнгын хорооноос Ажлын хэсгийн танилцуулгыг сонсов. 2018.05.15 http://www.parliament.mn/n/53eo 

 

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хороо санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов. Үргэлжлүүлэн Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр нарыг эгүүлэн татаж, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэг, Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргал, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболд, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулга нарыг тус тус томилохыг дэмжив. 2018.05.15 http://www.parliament.mn/n/57eo

 

УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн М.Билэгт, Д.Ганболд, Б.Ундармаа, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, доктор Н.Хүрэлбаатар нар Халдарт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д ажиллаж, Сүрьеэгийн клиникийн үйл ажиллагаатай танилцаж, сүрьеэгийн клиникийн хүлээн авах болон хүүхдийн тасаг, уушгины эмчилгээний зарим тасгаар орж, эмч, сувилагч, үйлчлүүлэгчдийн саналыг сонсож, эмнэлгийн үйлчилгээнд тохиолддог зарим асуудлыг газар дээр нь үзэв. 2018.05.16 http://www.parliament.mn/n/hjeo

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Байнгын хорооны санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо. Мөн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2017 оны 81, 82 дугаар тогтоолын биелэлтийн талаархи Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонслоо. Дараа нь Мах, сүүний анхдугаар аяны хэрэгжилт, явц, үр дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг мэдээлэл хийв. Үргэлжлүүлэн Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийн солбилцол, Ойн сан бүхий газрын хилийн заагийн солбилцол, Усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийн солбилцлын талаархи Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонслоо. Дараа нь Туул голын онцгой хамгаалалтын бүсэд олгосон газар эзэмших, ашиглах зөвшөөрөл нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянан үзэж шаардлагатай арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолыг батлав. 2018.05.16 http://www.parliament.mn/n/h7eo

 

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хороо санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон. Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуралдааны төгсгөлд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхийг дэмжив. 2018.05.16 http://www.parliament.mn/n/7beo 


УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан хөрөнгийн талаар албан тушаалтнуудаас тайлбар авах хэлэлцүүлэг зохион байгуулав. 2018.05.16 http://www.parliament.mn/n/h3eo

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны эхэнд  “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Дараа нь  Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. Үүний дараа Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг томилов. 2018.05.16 http://www.parliament.mn/n/7feo

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж, Элчин сайд нарыг эгүүлэн татах санал хураалт явуулахад Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр нарыг эгүүлэн татахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 61 гишүүний 78.7 хувь нь дэмжлээ. Дараа нь Элчин сайдад нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэгийг томилохыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 87.1, Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргалыг томилохыг 90.2, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболдыг томилохыг 90.3, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулгыг томилохыг 83.6 хувийн саналаар тус тус дэмжив. Үргэлжлүүлэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийнанхны хэлэлцүүлгийг хийж, тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. 2018.05.17 http://www.parliament.mn/n/7peo

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас өнгөрсөн сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын нэр бүхий таван гишүүн санаачилж, энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд -ийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, маргаашийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэхээр болов. 2018.05.17 http://www.parliament.mn/n/9beo

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг үргэлжлүүлэн хэлэлцэж, үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. Үргэлжлүүлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхлэв.  2018.05.18 http://parliament.mn/n/9teo

Улсын Их Хурлын дарга М.Энхболд Төв аймагт ажиллаж, эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд зохиогдож буй “Хөгжлийн түүчээ-Төв аймаг” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад оролцов. 2018.05.18 http://parliament.mn/n/93eo

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Монгол Улсын Засгийн газраас санаачилсан Дайчилгааны тухай  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барив. Хуулийн төсөлд Улсын болон цэргийн дайчилгааны зохицуулалтыг боловсронгуй болгох үүднээс нэр томьёог тодорхойлж оруулж өгсөнөөс гадна дайчилгааны үндсэн арга хэмжээг дайчилгааны бэлтгэлийг хангах болон дайчилгаа явуулах үеүүдээр тодорхойлж, түүнийг эрх бүхий байгууллагуудын эрх, үүрэгт зааж өгсөн байна. 2018.05.18 http://parliament.mn/n/97eo

 

УИХ-ын чуулганы Баасан гарагийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол орны хөрс, бэлчээр, тариалангийн газрын хамгааллын асуудлаар мэдээлэл хийлээ.


Чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, Улсын бүртгэлийн тухай багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв. 2018.05.18.  /http://www.parliament.mn/n/ybjy


УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл