2022.01.11. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны эхэнд Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Үргэлжлүүлэн Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлахыг дэмжлээ. Дараа нь Улсын Их Хурлын даргын 2021 оны 33 дугаар захирамжаар байгуулагдсан Улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурлаас баталсан холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг шалгаж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсов. Хуралдааны төгсгөлд Байнгын хорооны хуралдаанаар 2022 оны 01 дүгээр сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолыг батлав. http://parliament.mn/n/qo3yn
2022.01.11. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр тогтоолын хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонслоо. Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан нарын гурван гишүүн 2021.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. http://parliament.mn/n/qa3yn
2022.01.11. Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны эхэнд “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Үргэлжлүүлэн "Засгийн газарт чиглэл өгөх тухай" Байнгын хорооны 05 болон 06 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсов. Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы 01 дүгээр сард Нийгмийн бодлогын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, гишүүдийн олонхийн саналаар батлав. http://parliament.mn/n/qh3yn
2022.01.12. Төрийн байгуулалтын байнгын хорооны эхэнд Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, Д.Жавзандорж, Н.Онон нарыг Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг дэмжив. Дараа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив. Үргэлжлүүлэн “Журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы 01 дүгээр сард Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлав. http://parliament.mn/n/xh3yn
2022.01.13. Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан боллоо. http://parliament.mn/n/oc3yn
2022.01.13. Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан дээр УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг. http://parliament.mn/n/or3yn
2022.01.13. Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн өдрийг тохиолдуулан үндэсний бөхийн барилдаан болж, 1992 оноос хойш уламжлал болгон зохион байгуулагдаж буй энэ жилийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглолоо. http://parliament.mn/n/oa3yn
2022.01.14. УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Үргэлжлүүлэн Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Мөн хуралдаанаар “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Дараа нь Ц.Амартөгсийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томиллоо. http://parliament.mn/n/oh3yn
2022.01.14. Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. http://parliament.mn/n/ty3yn
2022.01.14. УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ. Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 202- оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн “Журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв. http://parliament.mn/n/te3yn