Улсын Их Хурлын Парламентын судалгааны хүрээлэн, "Mерит" төсөл хамтран “Төсөвт жендэрийн дүн шинжилгээ хийх нь” цахим сургалтыг зохион байгууллаа. 2021.06.28 http://parliament.mn/n/przyn
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газаас 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2021.06.28 http://parliament.mn/n/pwzyn
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. 2021.06.28 http://parliament.mn/n/pozyn
Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар Нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад Улсын Их Хурал дах Ардчилсан намын бүлэг уг хуулийн төслийн хэлэлцүүлгээс ажлын тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасны дагуу бүлэгт нэг хоногийн завсарлага өгөв. Дараа нь “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хурааж шийдвэрлэхээр товлоод байв. Харин Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга Х.Булгантуяа тогтоолын төслийн талаар дахин нягталж байр сууриа нэгтгэх шаардлагатай байгаа тул нэг хоногийн завсарлага авах хүсэлт гаргасны дагуу хуралдаан даргалагч намын бүлэгт завсарлага өгснөөр тогтоолын төслийн хэлэлцүүлэг хойшлов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, төслийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв. 2021.06.28 http://parliament.mn/n/pazyn
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. 2021.06.29 http://parliament.mn/n/phzyn
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2021 оны зургадугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж. Тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв. Хуралдааны төгсгөлд “Томилгооны сонсголын даргалагч, ажиглагчийн тоо тогтоох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав. 2021.06.29 http://parliament.mn/n/qyzyn
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл)-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэж дэмжив. Үргэлжлүүлэн Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл)-ийн төслийн зөвшилцөхийг дэмжлээ. 2021.06.29 http://parliament.mn/n/qrzyn
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж. Чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Үргэлжлүүлэн Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж. Чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. 2021.06.29 http://parliament.mn/n/qezyn
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Казахстаны парламентын бүлгийн дарга Х.Баделхан Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адилбаевтай уулзлаа. 2021.06.29 http://parliament.mn/n/qczyn
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өргөн барилаа. 2021.06.29 http://parliament.mn/n/qwzyn
“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан боллоо. 2021.06.29 http://parliament.mn/n/qazyn
Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийв. Засгийн газраас 2021 оны зургадугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжиж. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. Үргэлжлүүлэн Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжснээр Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн. нэ өдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2021 оны зургадугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв. Ийнхүү Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсний дараа хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн зарлагын хяналтын дэд хороо болон Байнгын хороодод шилжүүлэв. 2021.06.29 http://parliament.mn/n/xyzyn
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Ингээд “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” тогтоол болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх Төсвийн байнгын хороо санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр болов. Үргэлжлүүлэн Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл)-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэж дэмжив. Хуралдааны төгсгөлд Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл)-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэж дэмжив. 2021.06.30 http://parliament.mn/n/xrzyn
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нарын өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Дараа нь “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны танилцуулгыг нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтлоо. Хуралдааны төгсгөлд Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав. Ингээд Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо. 2021.06.30 http://parliament.mn/n/xezyn
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өргөн барилаа. 2021.06.30 http://parliament.mn/n/xozyn
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2021 оны Шатрын дэлхийн цомын тэмцээнд оролцох шатарчид болон Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Наранбаатар, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Баттүвшин, Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч Д.Төрмөнх нарыг хүлээн авч уулзав. 2021.06.30 http://parliament.mn/n/xwzyn
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж. Төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлгийг хаалттай хуралдаанаар хэлэлцэхээр болов. Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. Засгийн газраас 2021 оны зургадугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв. Дараа нь “Томилгооны сонсголын журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. 2021.06.30 http://parliament.mn/n/xczyn
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж өргөн барив. 2021.06.30 http://parliament.mn/n/xazyn
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав. Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 2021.07.01 http://parliament.mn/n/1rzyn
Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж. “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хуулийн хугацаанд нь баталлаа. Дараа нь төсөл санаачлагч гишүүн Б.Пүрэвдоржийн горимын саналын дагуу Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр шилжүүллээ. Нэгдсэн хуралдаанаар Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналыг дэмжсэнгүй. Иймээс хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаахаар болов. Дараа нь Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүлийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Дараа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжив. 2021.07.01 http://parliament.mn/n/tazyn
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов. Дараа нь Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав. 2021.07.01 http://parliament.mn/n/thzyn
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өргөн мэдүүллээ. 2021.07.01 http://parliament.mn/n/trzyn
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагаа (ЕАБХАБ)-ны Парламентын Ассамблейн ээлжит жилийн хурлын хүрээнд Ардчилал, хүний эрх, хүмүүнлэгийн асуудлаарх хорооны хурал цахимаар зохион байгуулагдаж, гишүүн орнуудын парламентын 180 гаруй төлөөлөгчид оролцов. Тус хорооны хуралд Монгол Улсын Их Хурлыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар оролцлоо. 2021.06.30 http://parliament.mn/n/orzyn
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэв. Дараа нь “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжив. Байнгын хорооны хуралдаанаар дараа нь Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав. Дараа нь Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав. 2021.07.01 http://parliament.mn/n/owzyn
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав. Дараа нь Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав. Хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Дараа нь Засгийн газраас 2021 оны энэ сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл)-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Үргэлжлүүлэн Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл)-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Ш.Адьшаа, Ш.Раднаасэд нарын гишүүдээс боловсруулсан “Зарим хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тогтоолын төслийг дэмжсэнгүй. 2021.07.01 http://parliament.mn/n/oezyn
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. 2021.07.01 http://parliament.mn/n/tezyn
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж. Чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022- 2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ. 2021.07.01 http://parliament.mn/n/tyzyn
Монгол Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг хойшлуулах саналыг Засгийн газар болон Улсын онцгой комисст хүргүүлснээ мэдэгдлээ. 2021.07.01 http://parliament.mn/n/twzyn
Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар "Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Дараа нь Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Дараа нь Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуралдааны төгсгөлд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны тайланг сонссоны дараа “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ. 2021.07.01 http://parliament.mn/n/oczyn
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар "Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж. Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд танилцуулахаар тогтов. Үргэлжлүүлэн Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж. Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. 2021.07.02 http://parliament.mn/n/1czyn
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсаас гадаад орнуудад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж дэмжив. 2021.07.02 http://parliament.mn/n/1wzyn
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж. Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв. Дараа нь Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав. 2021.07.02 http://parliament.mn/n/1azyn
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Баттөмөр, Ё.Баатарбилэг, Х.Булгантуяа, Г.Дамдинням, Н.Наранбаатар, С.Одонтуяа нар Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай анхдагч хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2021.07.02 http://parliament.mn/n/1hzyn
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. 2021.07.02 http://parliament.mn/n/1ozyn
Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцэж, Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар боллоо. 2021.07.02 http://parliament.mn/n/uczyn
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагаа (ЕАБХАБ)-ны Парламентын Ассамблейн ээлжит жилийн хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй Эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, байгаль орчны асуудлаарх хорооны хурал цахимаар зохион байгуулагдаж, гишүүн орнуудын парламентын төлөөлөгчид санал бодлоо солилцлоо. Тус хорооны хуралд Монгол Улсын Их Хурлыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн гишүүн Н.Учрал оролцов. 2021.07.01 http://parliament.mn/n/uwzyn
Төсвийн байнгын хорооны хуралдаан дахин үргэлжилж. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дэмжив. Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дэмжив. 2021.07.02 http://parliament.mn/n/wrzyn
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх, мөрдөх хугацааг хойшлуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжив. Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022- 2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 2021.07.02 http://parliament.mn/n/uezyn
Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн цахимаар эхлэв. Хөдөлмөрийн тухай, Кино урлагийг дэмжих тухай, Соёлын тухай хуулиудыг баталлаа. Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад Улсын Их Хурлын 48 гишүүн дэмжин, хуулийг баталлаа. Хамт өргөн мэдүүлсэн төслийг батлах санал хураалтыг явуулан шийдвэрлэсний дараа Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Дараа нь Засгийн газраас 2021 оны зургадугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хаалттай горимоор хэлэлцэх Б.Пүрэвдорж гишүүний саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Улсын Их Хурлын чуулганы хуралдаан хаалттай горимд шилжсэн. “Томилгооны сонсголын журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж батлагдлаа. Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Зарим улсад суугаа Элчин сайдыг эгүүлэн татах, томилох талаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв. Энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Дараа нь “Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. 2021.07.02 http://parliament.mn/n/whzyn
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагаа байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейн энэ оны ээлжит хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй Улс төр, аюулгүй байдлын хорооны хурал цахимаар зохион байгуулагдаж, хуралд Монгол Улсын Их Хурлыг төлөөлж, Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн гишүүн С.Одонтуяа оролцов. 2021.07.02 http://parliament.mn/n/whzyn