Цэс

Холбоо барих

Ипотекийн зээлийн талаарх Монголбанкны мэдээлэл /2014 оны З дугаар сарын 26-ны байдлаар/

Засгийн газрын 2013 оны 200 дугаар тогтоолоор “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-ыг баталсан.

Журмын дагуу, арилжааны банкуудаар дамжуулан орон сууц худалдан авч байгаа иргэдэд 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс ипотекийн зээлийг олгож эхэлсэн.

2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Монголбанкны мэдээгээр журам батлагдахаас өмнө орон сууцны зээл авсан 17241 зээлдэгчийн нийт 487.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй зээл рүү шилжүүлсэн байна.

Шинээр орон сууц худалдан авахыг хүссэн 16334 иргэнд 921,0 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн байна.
Нэр Файл
Хавсралт файл Файл татах
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл