Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2021.10.18-10.22/

  2021-10-25 12:32  263

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн дүн, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2021.10.18 http://parliament.mn/n/maayn

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Дараа нь Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн 25 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 3 тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. 2021.10.19 http://parliament.mn/n/ceayn

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцан шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн тайланг сонслоо. 2021.10.19 http://parliament.mn/n/ccayn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2021.10.19 http://parliament.mn/n/coayn

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Цар тахлын үеийн боловсролын салбарын үйл ажиллагааны талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонслоо. Дараа нь 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж батлав. 2021.10.19 http://parliament.mn/n/cwayn

“Монгол, Оросын хамтын ажиллагаа – 100 жил” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо. Эрдэм шинжилгээний хурлыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. 2021.10.19 http://parliament.mn/n/caayn

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн санхүүжилтийн шинэчлэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн тайланг сонсож, Засгийн газарт чиглэл өгөв. 2021.10.19 http://parliament.mn/n/chayn

УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар Засгийн газар болон холбогдох байгууллагад чиглэл өгөх Дэд хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн мэдээллийг сонсов. 2021.10.19 http://parliament.mn/n/pyayn

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны эхэнд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямын тавьсан “Дархан-Улаанбаатар хоорондын автозамын асуудлаар мэдээлэл сонсох тухай” асуултын хариуг сонслоо. 2021.10.20 http://parliament.mn/n/prayn

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 2021.10.20 http://parliament.mn/n/peayn

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд төрийн байгууллагын дэргэдэх Ёс зүйн зөвлөлүүдийг чадавхжуулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаарх Төрийн албаны зөвлөлийн мэдээллийг сонсов. 2021.10.20 http://parliament.mn/n/paayn

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив. Дараа нь Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. Мөн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн “Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.  2021.10.20 http://parliament.mn/n/phayn

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос Монгол Улсад боловсролын үйлчилгээ явуулж байгаа бүх шатны боловсролын сургалтын болон мэргэжлийн байгууллага, багш, ажилтан, суралцагчид, тэдний эцэг, эхийн төлөөлөл болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагыг оролцуулан хуулийн төслийн онцлох асуудлаар тухайлсан хэлэлцүүлгийг цувралаар зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд “Ерөнхий боловсролын тогтолцоог олон улсын стандартад хүргэх нь: туршлага, сургамж, гарц шийдэл” сэдвээр эхний хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 2021.10.19 http://parliament.mn/n/qyayn


Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудал хэлэлцэв. 2021.10.21 http://parliament.mn/n/qwayn

Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Үргэлжлүүлээд Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. 2021.10.21 http://parliament.mn/n/xyayn

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан Засгийн газраас 2021 оны есдүгээр сарын 30-ны өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Дараа нь чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.  2021.10.21 http://parliament.mn/n/xcayn

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Үргэлжлүүлэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийг эцэслэн баталлаа. Дараа нь Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэж батлав. Мөн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Үргэлжлүүлээд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхлэв. 2021.10.22 http://parliament.mn/n/xhayn

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн төлөөлөл НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн М. Конкиевичийг хүлээн авч уулзлаа. 2021.10.21 http://parliament.mn/n/xaayn

Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа Дэлхийн Банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Андрей Михнев, тус газрын ахлах эдийн засагч Жийн-Паскаль Нгану нартай уулзлаа. 2021.10.22 http://parliament.mn/n/oyayn

Улсын Их Хурлын 2021 оны намрын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгийн өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхээр санал хураалт явууллаа.  Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Т.Доржханд нар 2021 оны аравдугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ өдрийн хуралдааны төгсгөлд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлэг Лхагва гараг хүртэл завсарлага авлаа. 2021.10.22 http://parliament.mn/n/ocayn


  2021-10-25 10:52  263