Цэс

Холбоо барих

Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдааны тойм мэдээ (2015.02.02)

Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг хуралдав

            Чөлөөт бүсийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 15.30 цагаас  Төрийн ордны “Г” танхимд хуралдав.

            Ажлын хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү, гишүүн Д.Ганбат, С.Дэмбэрэл, С.Одонтуяа  нар  оролцон өмнө санал хураалгасан саналын томьёоллуудыг ярилцаж, зарим гишүүдээс гаргасан найруулгын шинжтэй саналуудыг нэгтгэн эцсийн байдлаар бэлтгэн уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг лхагва гаригийн Байнгын хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

 

            Эдийн засгийн байнгын хорооны Ажлын алба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл