Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлт

БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГАД НЭР ДЭВШҮҮЛЭХ ТУХАЙ АСУУДЛААР НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурал дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогтыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргад нэр дэвшүүлснийг тус Байнгын хорооны 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дараах санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байна.

Тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогтыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргад нэр дэвшүүлснийг дэмжлээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт нь 1976 - 1986 онд Ховд аймгийн Ховд хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1986 - 1992 онд ОХУ-ын Москва хотын Усны аж ахуйн дээд сургуулийг Усны инженер мэргэжлээр, 1996 - 1998 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг Банк санхүүч, эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн бөгөөд 1999 онд Гаалийн ерөнхий газрын Тамгын хэлтэст байцаагч, мөн Орхон аймаг дахь Гаалийн газрын дарга, 1999 - 2000 онд Нефть онцгой албан татварын гаалийн газрын дарга, 2000 - 2006 онд "Хайрхан холдинг" ХХК-ний захирал, 2006 - 2008 онд Гаалийн ерөнхий газрын дэд дарга, 2008 - 2012 онд Амлалт нэхэх ард түмний холбооны тэргүүнээр ажиллаж 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нутгийн удирдлагын дэд хорооны даргаар сонгогдон ажиллаж байна.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлаар тус Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.

Анхаарал тавьсанд баярлалаа.

ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Д.АРВИН

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл