2012 оны 10 дугаар Улаанбаатар
сарын 23-ны өдөр хот
Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүдээс Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай хуулийн төслийг 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ.
Хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дараах санал, дүгнэлтийг Та бүхэнд танилцуулж байна.
Хууль санаачлагч нь татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагаа, зарчим, татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх этгээдүүдийн эрх үүрэг, хариуцлагыг тогтоох, татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч, татварын зөвлөхөд тавигдах шаардлага, эрх олгох, сунгах, хүчингүй болгох, татварын итгэмжлэгдсэн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд тавигдах шаардлага, тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын талаар дээрх хуулийн төсөлд тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар татварын мэргэшсэн мэргэжилтний туслалцаатайгаар татвар төлөгч, татварын алба нь Татварын ерөнхий хуулиар зохицуулсан татвар төлөх, туслалцаа үзүүлэх, хураах, хяналт тавих гэсэн чиг үүргүүдийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх боломжтой болно гэж үзсэн байна.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлаар Төсвийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.
Анхаарал тавьсанд баярлалаа.
ТӨСВИЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА Ц.ДАВААСҮРЭН