Цэс

Холбоо барих

“ДАХИН САНАЛ ХУРААЛТЫН ЗАРДАЛ БАТЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙН ТАЛААР ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр
Улаанбаатар хот


Илтгэгч нь: Улсын Их Хурлын
гишүүн М.Энхболд




Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 26 дугаар тойрогт явагдах дахин санал хураалтын зардлын талаарх саналаа 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд ирүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.7 дахь заалт, 10. 2 дахь хэсэгт заасны дагуу дахин санал хураалтын зардлын хэмжээг 397.4 сая төгрөг байхаар санал ирүүлсэн болно. Уг зардлын саналыг Сонгуулийн ерөнхий хорооны 2013 оны төсөвт зардлаас санхүүжүүлэхийг Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн дийлэнх олонх дэмжсэн.

"Дахин санал хураалтын зардал батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

"Дахин санал хураалтын зардал батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.



ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА                                   А.БАКЕЙ
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл