Цэс

Холбоо барих

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсэг орон нутагт ажиллалаа.

    Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 03 тоот тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичиг, “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, цэргийн зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтын байдалд шалгалт хийж санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2015 оны 03 дугаар сарын 14-нөөс 17-ны өдрүүдэд  Говьсүмбэр, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах зэвсэгт хүчний анги, салбаруудад хадгалагдаж буй авто болон тусгай зориулалтын техник болон галт хэрэглэлийн хадгалалт, хамгаалалтын байдалтай газар дээр нь очиж танилцлаа.  

Ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү, Ц.Оюунбаатар болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын алба, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд ажиллалаа. Ажлын хэсэг цаашид үргэлжлүүлэн ажиллана. 

 

 

            Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны

                        Ажлын алба 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл