Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 48 дугаарын тойм


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 48 дахь дугаарт Засгийн газрын тусгай сангийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг нийтэлжээ.

Засгийн газрын тусгай сангийн төрлийг тогтоож, эдгээр санг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад энэүү хуулийн зорилго оршиж байгаа юм.

Засгийн газрын бүх тусгай сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, удирдлага, зохион байгуулалт болон хяналт тавих харилцаанд энэ хууль үйлчлэх бөгөөд Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв сан, Улсын авто замын сан, Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн бүрдүүлэлт, зарцуулалтын онцлогтой холбогдсон харилцааг тусгай хуулиар, нийтлэг харилцааг энэ хуулиар зохицуулах юм байна.

Тусгай сан нь Байгаль орчин, уур амьсгалын сан; Боловсролын зээлийн сан; Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан; Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан; Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан; Засгийн газрын нөөц сан; Зэвсэгт хүчний хөгжлийн сан; Ирээдүйн өв сан; Кино урлагийг дэмжих сан; Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан; Нийгмийн даатгалын сан; Нийгмийн халамжийн сан; Соёл, урлагийг дэмжих сан; Спортыг дэмжих сан; Төсвийн тогтворжуулалтын сан; Улсын авто замын сан; Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан; Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан; Хөдөө аж ахуйг дэмжих сан;Шинжлэх ухаан, технологийн сан; Эрүүл мэндийг дэмжих сан; Эрүүл мэндийн даатгалын сан гэсэн төрөлтэй байна. Засгийн газрын тусгай санг бүрдүүлэх эх үүсвэр, удирдлага, зохион байгуулалт, тусгай сангаас санхүүжилт хийх хэлбэр, сангийн тайлагнал, ил тод байдалтай холбоотой мэдээллийг эмхэтгэлээс авах боломжтой.

Мөн дугаарт  Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг  дагаж мөрдөх журмын тухай хуулиуд, Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл