Цэс

Холбоо барих

Нутгийн удирдлагын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон тухай

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Зарим дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” 21 дүгээр тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Жалбасүрэнгийн Батзандан, Догсомын Батцогт, Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ нарыг Нутгийн удирдлагын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Сундуйн Батболд, Отгонбилэгийн Содбилэг, Нямаагийн Энхболд нарыг тус дэд хорооны гишүүнээр баталсан болно.

Нутгийн удирдлагын дэд хорооны гишүүд:

  1. Н.Батцэрэг /дарга/

  2. А.Бакей

  3. Н.Батбаяр

  4. Су.Батболд

  5. М.Батчимэг

  6. С.Баярцогт

  7. Р.Гончигдорж

  8. О.Содбилэг

  9. Н.Энхболд

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Одоогоор харуулах мэдээлэл оруулаагүй байна.