Цэс

Холбоо барих

"Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар Төсвийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлт

2013 оны 04 дүгээр                                                                                      Улаанбаатар

сарын 09-ний өдөр                                                                                               хот

 

                                                      Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн Н.БАТБАЯР


Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

"Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд улсын төсвөөс зарцуулах зардлын хэмжээг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл, зардлын тооцоог Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос боловсруулан ирүүлснийг Төсвийн байнгын хороо 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.


Тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх заалтын дагуу Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулинд сонгууль явуулахад зориулан 17.2 тэрбум төгрөг баталсан тул энэ тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ.

Төсвийн байнгын хороо санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлж, тус Байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр танилцуулахаар тогтлоо.


Анхаарал тавьсанд баярлалаа.









ТӨСВИЙН БАЙНГЫН

ХОРООНЫ ДАРГА                                                       Ц.ДАВААСҮРЭН




Хуваалцах:

Холбоотой мэдээлэл