Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 44 дугаарын тойм


Эмхэтгэлийн шинэ дугаарт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүний албан тушаалаас чөлөөлөх тухай, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний албан тушаалаас чөлөөлөх тухай, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилох тухай,  Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай, Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар томилох тухай, Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлжээ. Мөн Дүрэм батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн байна.

Засгийн газрын тогтоолоор “Цацраг идэвхт материалыг аюулгүй тээвэрлэх дүрэм”-ийг хавсралт ёсоор баталсан бөгөөд цацраг идэвхт материалыг тээвэрлэх үед цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангах, хүний эрүүл мэнд, байгаль орчин, эд хөрөнгийг цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалах зорилгоор тус дүрмийг баталжээ.

Цацраг идэвхт материалыг тээвэрлэхэд бүрдүүлэх үндсэн нөхцөл, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагаа, ослын үеийн бэлэн байдал, илгээгч, тээвэрлэгчийн үүрэг, холбогдох эрх бүхий байгууллагын тавих хяналт, улсын хилээр нэвтрүүлэх, сав баглаа боодол, ачаанд тавигдах шаардлага болоод холбогдох бусад мэдээллийг эмхэтглйин шинэ дугаараас авах боломжтой хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл