Цэс

Холбоо барих

Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдааны тойм /2015.02.09/

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны

ажлын хэсгийн хуралдааны тойм /2015.02.09/

 

               Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2015 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 01 тоот тогтоолоор байгуулагдсан Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 15.00 цагт Төрийн ордны В танхимд хуралдав.

                 Хуралдаанд Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн С.Оюун, Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан, Д.Тэрбишдагва нар болон Байнгын хорооны ахлах зөвлөх Д.Энхбат, зөвлөх Б.Мөнхцэцэг, зөвлөх Ц.Болдсайхан, референт Б.Баярмаа, дэд ажлын хэсгийн гишүүд болох Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч, тус газрын мэргэжилтэн Ц.Чулуунбаатар, Аж үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Г.Баярсайхан, Шинжлэх ухааны академийн Геоэкологийн хүрээлэнгийн захирал Ж.Цогтбаатар, Шинжлэх ухааны академийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, академич Ч.Доржсүрэн, Монголын ойчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Г.Лувсанцэрэн, “Ойт бүс” ХХК-ийн захирал Д.Чулуундорж нар оролцов.

               Ажлын хэсгийн хуралдаанаар төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх үеэр Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналуудын талаар хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүн С.Оюун дэд ажлын хэсгийн гишүүдэд төсөлтэй холбоотой саналуудаа боловсруулан ирүүлэхийг үүрэг болгов.

Хуралдаан 16.20 цагт өндөрлөв.

 

БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл