Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар Төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын
чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооны санал дүгнэлтийн төсөл
боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн анхны хуралдаан 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 14.30 цагаас “Г” танхимд
хуралдав.
Ажлын хэсгийн хуралдаанд УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д,Ганбат, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Д.Бат-Эрдэнэ, Б.Наранхүү, С.Бямбацогт нар, дэд ажлын хэсэгт УИХ-ын Тамгын газрын эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Э.Ганболд, ЭЗБХ-ны зөвлөх Ж.Батсайхан, ЭЗБХ-ны референт Ш.Ариунжаргал болон холбогдох албаны хүмүүс байв.
Уг тогтоолын төслийн талаарх дэд ажлын хэсгийн гишүүдийн саналыг сонсож, гишүүд асуулт асууж, хариулт авч, саналуудаа хэлэв.
Уг тогтоолын төслийн талаар ажлын хэсгийн гишүүд дахин ажиллах шаардлагатай тул 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Зам, тээврийн яаман дээр очиж ажиллахаар тогтов.
Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба.