Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 11 дэх дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай, Зарим хүмүүсийг шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг тус тус нийтэллээ.

Мөн Налайхын нүүрсний ордод хувиараа нүүрс олборлож байгаа иргэдийн аюулгүй ажиллагааг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг нийтлэв. Энэ тогтоолоор Налайхын нүүрсний ордын далд уурхай /ам, цооног/-д нэгдсэн шалгалтыг явуулж, дүгнэлт гарган хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, аваар осол гарах, иргэдийн эрүүл мэнд, амь нас хохирох эрсдэлтэй болсон далд уурхайн талаар авах арга хэмжээний тухай саналыг шалгалтын дүнгийн хамт Засгийн газарт танилцуулах, тус нүүрсний ордын үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий нөөцийг тодруулан тогтоосны үндсэн дээр стандартад нийцсэн техник, технологи бүхий далд уурхайг байгуулах боломжийг судалж зохих журмын дагуу шийдвэрлэхийг холбогдох хүмүүст даалгасан байна.Үүний хамт нүүрс олборлосны улмаас эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийлгэх асуудлыг зохих журмын дагуу зохион байгуулан энэ талаар шат дараалсан арга хэмжээ авахын хамт Налайх дүүрэгт хувиараа нүүрс олборлож байсан, ажилгүй болж байгаа иргэдийг хөдөлмөр эрхлэлтийн сургалтад хамруулж, ажлын байраар хангах талаар арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтанд даалгажээ.

Эмхэтгэлд нийтлэгдсэн Тооны дээд хязгаар, мөнгө төлбөрийн хэмжээ тогтоох тухай Засгийн газрын тогтоолоор, 2013 онд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг баталсны хамт цэргийн дүйцүүлэх албыг 2013 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэдийн төлөх төлбөрийн хэмжээг 3.726.786 төгрөг байхаар тогтоосон байна.


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци

2013 оны 3 дугаар сарын 18

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл