Цэс

Холбоо барих

2013 ОНЫ 12 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИЙН ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ 12 ДУГААР ТОГТООЛООР БАЙГУУЛАГДСАН АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

Ухаалаг төр уруу шилжих шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой бодлого, арга хэмжээний төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Төрийн ордны В танхимд хуралдлаа.

Ажлын хэсгийн хуралдаанд Ажлын хэсгийн ахлагч С.Дэмбэрэл, ажлын хэсгийн гишүүн А.Бакей, Д.Батцогт, Ж.Батзандан, М.Батчимэг, Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга С.Цэдэндамба, Улсын Их Хурлын Тамгын газрын Судалгаа, шинжилгээний хэлтсийн дарга Ц.Норовдондог, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын захирал Н.Энхтуяа, Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын албаны зөвлөх О.Тунгалаг, референт С.Энхцэцэг нар оролцов.


ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл